Конвенцийн тайланг НҮБ хэлэлцэнэ

img

 

Италийн АИФО олон улсын байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч газар, “Тэгш нийгэм холбоо” төрийн бус байгууллагаас хамтран “Иргэний нийгмийн байгуулагуудыг чадавхижуулж  Хөгжлийг бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах” төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалдаг үндэсний болон нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудтай ээлжит уулзалтаа зохион байгууллаа. Уулзалтаар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  эрхийг хамгаалдаг  үндэсний болон нийгэмд үйлчилдэг ТББ-уудын хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлэх, төрийн бус байгууллага хоорондын мэдээллийн солилцоог сайжруулах талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

a

Түүнчлэн  НҮБ-ын Конвенцийн  хороо Монгол Улсын Засгийн газраас илгээсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ийн Конвенцийн  хэрэгжилтийн талаарх” анхдугаар илтгэлийг ирэх оны эхээр хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан зарим нэг асуудлуудыг авч хэлэлцлээ. НҮБ-ийн Конвенцийн хорооны  тавьсан асуудлуудад Монгол Улсы Засгийн газар хариу өгөх учиртай бөгөөд энэ хорооноос Монгол Улсы Засгийн газарт хандаж гаргах зөвлөмжид манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалдаг  ТББ-ууд саналаа тусгах боломжтой юм.

a

Уулзалт  ярилцлагын үр дүнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалдаг  байгууллагууд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн мэдээллийн сүлжээг шинээр ажиллуулах, НҮБ-ийн Конвенцийн хорооноос Монгол Улсы Засгийн газарт хандаж гаргах зөвлөмжинд санал тусгуулах ажлын хэсгийг байгуулж, ажлынх нь төлөвлөгөө, хуваарийг санал нэгтэй баталлаа.

a

Дашрамд дурдахад Монгол Улсын Засгийн газар нь НҮБ-ийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Конвенцийг  2009 оны тавдугаар сарын 13-аас мөрдөж эхэлсэн аж. Уг Конвенцийн 35 дугаар зүйлд заасан үүргийнхээ дагуу Монгол Улсы Засгийн газар нь 2011 онд Хөгжлийн бэрхшээлтэй  хүний тухай Конвенцийн хэрэгжилтийн талаарх анхны илтгэлээ НҮБ-д хүргүүлсэн билээ. Энэ тайлан илтгэлийг НҮБ-ын Конвенцийн хороо 2015 оны гуравдугаар сарын 24-нөөс 2015 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрүүдэд болох 14 дэх удаагийн хуралдаанаараа  хэлэлцэх гэж байна. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын  Конвенцийн хорооноос  2014 оны аравдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсы Засгийн газарт хандаж НҮБ-ийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийн талаар  хэлэлцэх асуудлуудыг боловсруулан гаргасан байна.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ