Камерон руу халдахыг завджээ

img

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон өчигдөр захиргааны байрнаас гарч явахад нь нэгэн залуу халдахыг завдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр Ерөнхий сайдыг машиндаа суухын өмнө гүйж очин тэвэрч аваад “Муу новш” гэж хэлжээ.

1

Түүнийг хамгаалагчид тэр даруй барьсан бөгөөд Ерөнхий сайдыг машинаараа явсны дараа цагдаагийнханд хүлээлгэн өгсөн байна. Цагдаагийн газраас мэдэгдсэнээр “Шотландын иргэн 27 настай Зак гэх залуу Ерөнхий сайд руу халдахыг завдсан. Зак өнгөрсөн сар Шотландад болсон бүх нийтийн санал асуулгын хариуг эсэргүүцэж, дээрх үйлдлийн хийсэн гэж мэдүүлгийнхээ үеэр хэлсэн. Мөн нэгжлэгийн үеэр түүний өмдний халааснаас цаасны хутга олдсон” гэжээ.

Камерон дээрх явдлын дараа твиттертээ “Юу ч ойлгосонгүй” гэж жиргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zaluu:
zvgeer gvij yvsan zaluu sanaandgvi orchihson bn lee. bas brad pitt setgvvlch rvv bohio nulimsan geel.. ter chin show jvjiglelt shvv deee. 5 nastai hvvhed shig harsnaaraa oilgoood teriigee iim alban esnii sited bichih baihaa bodoltamoor bn shvv
2014-10-28