Брюс Уиллис: Авьяас хэзээ ч хөгширдөггүй

img

Холливуудын нэрт жүжигчин Брюс Уиллис ирэх сард худалдаанд гарах “Vogue сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр хамгийн сүүлд “The Prince” кинонд тоглосон билээ.

1

-Таван сар гаруйн өмнө таны эхнэр амаржиж охинтой болсон. Бяцхан гүнж Эвелин Пенн Уильямс сайн биз дээ?

-Бурхандаа баярлалаа. Азаар сайн шүү. Дутуу төрсөн учир эхнэр бид хоёрын санааг их зовоож байсан. Одоо эрүүл саруул бойжиж, өдрөөс өдөрт ээж шигээ үзэсгэлэнтэй болсоор байгаа. Том охин минь хүртэл эрүүл саруул өсөн торниж, гэр бүлд минь жаргал нэмсээр байна.

1

-Таны том охин Мэйбл хэдэн настай билээ?

-Хоёр настай. Бага охин минь таван сартай.

1

-Намайг уучлаарай. Таны өнгөрсөн амьдрал бусад одын адил салалт, хууралт, маргаан, хэрүүлтэй байсан. Гэр бүлдээ үнэнч байна, аз жаргалтай байна гэдэг. Таны бодлоор?

-Тиймээ. Би холливуудын хаалгаар орсны өмнөх үеийг жинхэнэ амьдрал гэнэ.  Яагаад вэ гэж үү. Би энгийн нэг жолооч Брюс Уиллис байхдаа сэтгэлээсээ уйлж, инээдэг байсан. Тэгэхдээ өмнөхөөсөө их өөрчлөгдөөгүй ч дотоод ухамсар минь өөрчлөгдөж байгааг 20 жилийн өмнөөс мэдэж эхэлсэн ч барьж дийлэхээ больсон. Тэгээд л өөр хүн болоод байгаагаа мэдсэн. Би заримдаа өөрөө ч мэдэлгүй бухимдаж эхнэр, охидоо загнаж, гомдоочихсон байдаг. Ганцхан минутын тэнэглэлийг минь уучилж, хажуунаас минь явахгүй байна гэдэг үнэнч зан байх. Миний бодлоор л. Бусад юу гэж хариулахаа мэдэхгүй байна. Өнгөрсөн амьдрал минь яагаад бүтэлгүйтсэн вэ гэвэл. Ганцхан минутын уур хилэнг хоёулаа тэсвэрлэж, хүлээцтэй хандаж чадаагүйтэй холбоотой байх.

1

-Тэгэхдээ Деми Мур таныг Эштон Катчерээр сольсон бус уу?

-Энэ асуултад хариулмааргүй байна. Өнгөрсөн амьдралаа аль болох дурсахгүй байхыг хичээдэг.

1

-Та үнэхээр жолооч байсан гэж үү?

-Тиймээ. Ачааны машины жолооч байсан. Нэг хэсэг барилгачин хийж байлаа.

1

-Өнгөрсөн амьдралаа өөрийн тархи болон хэвлэлийн хуудас дээр бичигдсэн мөртүүд, хүмүүсийн мэддэг нууцуудыг нэг мөр арилгахыг хүсдэг үү. Төрөхдөө л өнөөдөр байгаа шигээ алдар нэртэй байсан мэт. Таны өнгөрсөн үеийг хэн ч асууж шалгаахгүй. Сайхан биз дээ?

-Магадгүй сайхан байх л. Тэгэхдээ хэн нэгний дарамт шахалтгүйгээр би хуримаа хийж, охидоо өлгийдөн авсан. Би төрөхдөө ханхүү эсвэл асар их хөрөнгийн эзэн байсан бол надад өнгөрсөн, ирээдүй гэх үе хэзээ ч тохиохгүй. Зөвхөн одоо л гэх үед амьдарсаар байгаад энэ хорвоогоос халих байх. Өнгөрсөндөө бусдын хийгээгүйг хийж, бусдын хараагүйг харсан бол тэр үеэ мартах гэж хичээх хэрэггүй.

1

-Та экс эхнэр жүжигчин Деми Мураас албан ёсоор салсаныхаа дараа нэг хэсэг гоонь амьдралаар амьдарсан. Гэнэт л Эмма Хэминг-Уильямс гэх модель бүсгүйтэй дотносч, одоо жаргалтай амьдарч байна. Энэ бүсгүйн дэргэд байхдаа Деми Мурын дэргэд байсан шигээ аз жаргалтай байна уу?

-Их хэцүү асуулт байна. Би Деми Мурын нөхөр байхдаа жаргалтай, сэтгэлээрээ баян залуу байсан юм шүү. Миний дэргэд Деми зогсч байхад би үргэлж инээмсэглэдэг байсан. Яагаад гэвэл би түүнд хайртай байсан учир. Тэгэхдээ бидний харьцаа нэгэнт дуусч, бидний хайр унтарчихсан. Одоо үеийг авч үзвэл өчигдөр, өнөөдөр, маргааш намайг Эмма Хэминг-Уильямс гэх бүсгүй инээлгэж чадна. Тиймээс би энэ бүсгүйд чин сэтгэлээсээ дурлачихсан гэсэн үг.

1

-Дэми Муртай ханилж байх үед төрсөн Скаут, Таллула нар таны үгэнд орохоос нэгэнт өнгөрсөн мэт харагддаг?

-Би тэдний аав. Тиймээс тэд хүссэн хүсээгүй миний үгийг дагах болно.

1

-Та охиддоо гомдож байна уу. Тэд нүцгэн зургаа хэнээс ч нуухгүйгээр твиттер, инстаграм, фэйсбүүктээ нийтэлж байгаа. Таллула охин тань Нью Йоркийн гудамжаар цээж нүцгэн алхаж, гэрэл зурагчдын дуранд өртсөн. Тэднийг танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөхөд хэн нөлөөлсөн юм бол?

-Брюс Уиллисийн охид нүцгэлсэн гэхээр миний буруу болж таарах байх даа. Би тэдний аав. Охидоо сайн хүмүүжүүлж чадаагүйдээ, энэ ярилцлагыг уншиж буй уншигчдаасаа уучлалт хүсье. Охидоо буруу хүмүүжүүлсэндээ өөрийгөө буруутгаж байна. Тэдний тэнэг гэмээр үйлдэл миний нэртэй цуг явж байгаа учир, би тэднийг... Хэлэх үг алга.

1

-Та хамгийн сүүлд хэзээ тэдэнтэй чин сэтгэлээсээ ярилцсан вэ?

-Санахгүй байна. Бараг хоёр жилийн өмнө байх аа. Би тэдэнд итгэдэг.

1

-Тэд таны бяцхан эгч дүүст атаархдаг байх даа. Та тэдэнтэй өдөр бүр ярилцдаг?

-Хэлж мэдэхгүй байна. Магадгүй л юм.

1

-Жүжигчин болоод таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн вэ?

-Намайг олон хүн таньдаг болсон. Хэтэрхий олон ч гэх юм уу. Би жүжигчин болоод хүссэнээ худалдан авч, заримдаа хүссэн дүрдээ тоглодог болсон.

1

-Жүжигчин хүн амжилттай яваагаа мэдэхийг хүсч байгаа бол авсан шагналаа тоол гэдэг?

-Би олон ч кино наадмаас шагнал хүртсэн. Шагнал авах бүртээ өөрөөрөө бахархдаг. “Сайн байна залуу минь. Чи чадлаа” гээд л.

1

-Та ирэх жил 60 хүрнэ. Кино урлагт хэд хүртлээ хүчин зүтгэх бодолтой байна?

-Холливуудын зарим уран бүтээлч 70, 80 хүрсэн мөртлөө кинонд тоглосоор л байна. Тиймээс би ч бас тэднийг яагаад дуурайж болохгүй гэж. Би ганцхан зүйл итгэдэг. Авьяас хэзээ ч хөгширдөггүй гэдэгт.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

‘‘‘;;;;:
http://www.hurteel_mn.miniih.com/
2014-10-29
мглд:
мужик гэж хэлмээр байна
2014-10-29