Кидман: Намайг 20 настай болгоод өгөөч
Холливуудын нэрт жүжигчин Николь Кидман Бээжин хотноо хэвлэлийнхэнтэй уулзаж байхдаа “Намайг 20 настай болгоод өгөөч. Бурхан минь” гэж хэлжээ. Тэрбээр “Би өглөө бүр бурхнаас “Намайг 20 настай болгоод өгөөч” гэж гуйдаг. Би арьсаа их сайн арчилдаг ч насны эрхээр арьс минь үрчлээтэж, цагаан үс ургаж байна. Эмэгтэйчүүд бид гоо сайхнаа мөнх байлгахыг хүсдэг. Даанч санаагаар минь болохгүй юм” гэж хэлжээ.
1
Сэтгүүлч жүжигчин бүсгүйгээс “Яагаад заавал 20 нас гэж” хэмээн асуухад тэрбээр “20 настай байхад миний арьс яг л шаазан ваар шиг өө сэвгүй байсан” гэж хариулсан байна. Николь Кидман 47 настай. Түүнийг сүүлийн үед гурав дахь хүүхдээ тээж байгаа хэмээн мэдээлэх болсон юм. Жүжигчин энэхүү мэдээллийг үгүйсгээд “Нөхөр минь хүүтэй болохыг мөрөөдөж байгаа. Би ч гэсэн хүүтэй болохыг хүсч байна” гэж хариулжээ. Кидман, Кейт Урбан нар хоёр охинтой билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ