Кейни Уэстийнх хамгийн царайлаг гэр бүл
Реппер Кейни Уэстийн гэр бүл хамгийн царайлаг гэр бүлээр тодорсон тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Кейни болон реалити шоуны од Ким Кардашиан нар өнгөрсөн тавдугаар сард Итали улсад хуримаа хийсэн билээ. Хосууд Норт Уэст гэх охинтой юм.
1
“TMZ” сайт 2010-2014 онд хуримаа хийсэн холливуудын уран бүтээлчдээс хамгийн царайлаг, өө сэвгүй гэр бүлийг санал асуулгаар тодруулжээ. Санал асуулгад оролцсон 32 мянган хүний 41.75 хувь нь Кейни Уэстийн гэр бүлийг царайлаг хэмээн саналаа өгчээ. Удаах байранд дуучин Жессика Сэмпсоны гэр бүл болон жүжигчин Брэд Питт, Анжелина Жолигийн гэр бүл багтжээ.
Өнгөрсөн жил дээрх санал асуулгыг загвар өмсөгч Жизель Бундхений гэр бүл тэргүүлж байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ