Бакар аль-Багдади бол гахай гэв

img

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Paris 1” сувагт ярилүцлага өгч байхдаа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүнийг гахай хэмээн хэлжээ. Ерөнхийлөгч “Өөрсдийгөө олон улсаас тусгаарлаж, вант улс байгуулсан хэт даврагчид тун удахгүй ялагдал хүлээх болно. Ямар ч гэмгүй хүмүүсийг зэвсгээр хангаж ард түмнийх нь эсрэг байлдуулж буй Бакар аль-Багдади бол гахай. Хэлэх үг алга. Харамсч байна” гэж хэлжээ.

1

Дээрх ярилцлагын дараа Германы Канцлер Ангела Маркель Ерөнхийлөгч Олландыг хэл ам, үйлдлээрээ хэт даврагчдын дургүйцлийг хүргэх хэрэггүй хэмээн сануулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Канцлер “Тэд тоглоом гэдгийг мэдэхгүй. Хэт даврагчдын барьцаанд байгаа иргэдээ суллах хүртэл үйлдлээ хянах хэрэгтэй” гэсэн байна.

Өнгөрсөн сарын 25-нд хэт даврагчид Францын иргэн 55 настай Эрве Гурделег цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ. Энэ үйл явдлын дараа Франц улс АНУ-Британитай нэгдэж хэт даврагчдын эсрэг агаараас цохилт өгч эхэлсэн юм. Олланд “Хэт даврагчид Франц иргэнийг цаазалж, нэг гүрнийг гутаан доромжиллоо. Тэдэнд хариуг нь барих болно” гэж мэдэгдсэн билээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

муслимд:
хасагууд бол хэт даврагчдыг дэмжинэ.
2014-10-29
дорж:
тэд еерсдее мангасууд юмшуудээ. юм мэдэхгуй байж бусдыг ялангуяа америкийг битгий дагаж далдагна монголчуудаа
2014-10-29
yag unen:
muu yoriin ene mangasuudiig hurdan ustgaach
2014-10-28
өшөөтөн:
ёстой даврсан *, *наас дор үхэл түүнийг хүлээж байгаа, бин ладен дох оор шанал байхад нь үхэлийг нь түргэтгэж чадсан хүмүүсийн хараан дор байгаад итгэлтэй бн
2014-10-28
irgen:
zov zov zov zov
2014-10-28