Крис Браун дизайнер болно
Дуучин Крис Браун дизайнер болохоор загварын дугайланд суралцаж эхэлсэн тухай “hollywoodlife.com” мэдээллээ. “Крис хувцас загвар болон гудамжны зургийн шинэ урсгалыг гаргахаар хичээнгүйлэн суралцаж, судалгаа явуулж байгаа” гэж дуучны менежер Бош хэлжээ. Дуучин залуу өчигдөр “Candy” радиод ярилцлага өгчээ. Тэрбээр “Би эхний ээлжинд өөрийн гэсэн арга барилтай болохыг хүсч байна. Би гудамжны хана дээр зураг зурах сонирхолтой. Өөрийгөө ч муугүй гэж боддог. Би жинхэнэ гудамжны стилийг бий болгохоор ажиллаж байна. Крис Брауны зохион бүтээсэн хувцсыг өмссөн залуус хаа сайгүй байгаасай гэж хүсч байна. Миний тоглолтод ирэхдээ миний санааг нь гаргасан хувцсыг өмссөн фэнүүдээ харах нь гайхалтай бус уу” гэж ярьжээ.
1
Крис “HBO” телевизийн шинэ бүтээл “Чи дизайнер болмоор байна уу” гэх шоуг хөтлөхөөр болжээ. Тус шоу ирэх арванхоёрдугаар сарын сүүлчээс эхний дугаараа гаргах гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ