Леброн Жеймс охинтой боллоо
“NBA”-ийн од Леброн Жеймс охинтой болсон тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Түүний эхнэр Саванна Бинсон өчигдөр Нью Йорк хотын “Baby and child” эмнэлэгт амаржсан байна. Леброн твиттертээ “3.8 кг охин төрлөө. Аварга байгаа биз. Баярлалаа бурхан минь” гэж жиргэсэн аж.
1
Хосууд найман настай Леброн болон таван настай Брюс Максимус гэх хоёр хүүтэй юм. Сагсчин залуу төрсөн охиндоо ээж Глория Жеймсийнхээ нэрийг өгөхөөр болжээ. Тэрбээр “Ээжээ би танд хайртай. Охин минь тань шиг агуу хүн болох хэрэгтэй” гэж жиргэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ