Эбола дэгдсэн орнуудаас жуулчин хүлээн авахгүй

img

Австралийн Ерөнхий сайд Тони Эббот “AFP” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Эбола вирус дэгдсэн Баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леон болон Мали улсаас жуулчин хүлээн авахгүй” гэж мэдэгджээ. Австрали улсад дээрх орнуудаас жилд хагас сая жуулчин хүрэлцэн ирдэг аж.

1

Тони Эббот “Би ард түмнийхээ сайн сайхны төлөө энэхүү шийдвэрийг гаргасан. Эбола вирусын улмаас өдөрт хамгийн багадаа 20 хүн амиа алдаж, шинээр 50 хүн халдвар авч байна. Австрали улс эбола вирустэй тэмцэхийн тулд Либери улс руу 40 эмчээ  илгээсэн” гэж хэлжээ.

Тус улс эбола вирустэй тэмцэхийн тулд өнгөрсөн сар ДЭМБ-д 18 сая ам.долларыг хандивласан билээ. Австралийн Эрүүл мэндийн яам Гвиней улсад 5.2 сая ам.долларын өртөг бүхий эм тариа, хоол хүнс, нэмэлт тэжээл илгээсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Австралиас гадна Орос, АНУ, Хятад, Хойд Солонгос, Малайз, Канад улс эбола дэгдсэн орнуудаас жуулчин хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
монгол хилээ хаах хэрэгтэй. гадаадаас хүн авч болохгүй.
2014-10-29
чимэгээ :
манайх ч гэсэн тэр орноос ямарч хүн битгий хүлээж аваач дээ , харууд бидэнд хэрэг болохгүй
2014-10-29
mgll:
manai eruul mendiin said, ded said 2 ni yun ebola manatai 2 bienee gutheed muulaad hewleleer ni neg yum bolj bndoo, ingej bh hoorond ni nuguuh ni gai bolj oroid iruul tegeel duusaa mongol,ydwal awgai sain duraara zailahgui yugaa hiigeed bdag bnaa, heden ajil hiisen said naraa halzan / sonompil, gansuh geh met/ teneg altanhuyg uuruu ch bas ogzoruul taarna
2014-10-29
mongol ulsiin irgen bn :
manaih ch gsn tguul taarna,
2014-10-29