Эболагийн эсрэг дахин 50 саяыг хандивлана
Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ен Ким 5000 хүний аминд хүрсэн эбола вирусын эсрэг дахин 50 сая ам.долларыг хандивлах шийдвэр гаргасан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус банк өнгөрсөн найм, есдүгээр сард нийтдээ 100 сая ам.долларыг эболагийн эсрэг хандивласан юм.
1
Жим Ен Ким хэлэхдээ “Эбола вирус Баруун Африк гэлтгүй Европын зарим орныг заналхийлж байна. ДЭМБ дан ганцаараа эбола вирустэй тэмцэхэд хүч дутаж байна. Бид хамтын хүчээр, энэ үхэл таригч вирусыг зогсоох тариа, бэлдмэлийг гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь эболатай тэмцэхийн тулд бидэнд хангалттай мөнгө хэрэгтэй. Тиймээс олон улс эболагийн эсрэг нэгдэж, хуримтлалын сан байгуулах нь зөв” гэжээ.
1
Сьерра-Леон улсын Ерөнхий сайд Алпа Кану өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярилцжээ. Тэрбээр АНУ-ын эрүүл мэндийн шинжээч, эмч, сувилагчдыг эх орондоо хүлээн авч, халдвартын голомтод ажиллуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Обама дээрх саналын хариуг ирэх долоо хоногт өгөхөө мэдэгдэж, туршилтаар гаргаж авсан “Замак” бэлдмэл 10 сая ширхэгийг тус улсад илгээжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ