Оюутнуудын үхэлтэй холбогдуулж 12 хүнийг баривчилжээ
Мексикийн Герреро мужийн Багшийн их сургуулийн 43 оюутны үхэлтэй холбоотой гэмт этгээдүүдийг баривчилсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус улсын цагдаа нар оюутнуудыг хулгайлж, улмаар аминд нь хүрсэн байх магадлалтай 12 этгээдийг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ. Баригдсан хүмүүс бүгдээрээ “Чигам” хэмээх хар тамхины бүлэглэлийн гишүүд аж.
1
ЦЕГ-ын дарга Фелипе Флорес “Мөрдлөгийн явцад дээрх бүлэглэлийн гишүүд амиа алдсан оюутнуудтай харилцдаг байсан тогтоогдсон. Гэрчүүдийн мэдээлсэнээр оюутнууд сураггүй алга болохоосоо нэг өдрийн өмнө дээрх бүлэглэлийн гишүүдтэй зодолдсон. Зодооныг таслан зогсоосны дараа гэмт этгээдүүд оюутнуудыг заналхийлж, амийг нь хороох болно гэж сүрдүүлсэн гэсэн. Амиа алдсан оюутнуудын ихэнх нь биедээ шарх сорви ихтэй байсан. Гэрчүүдийн аман зургаар тус бүлэглэлийн 12 гишүүнийг түр саатуулсан” гэж мэдэгджээ.
Тэрбээр төгсгөлд нь оюутнуудын үхэлтэй өөрийгөө болон Ерөнхий прокурорын газрын дарга Хосе Луис ямар ч холбоогүй гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдэж “Би буруугүй гэдгээ Ерөнхийлөгч Энрике Пеня Ньетод хүртэл мэдэгдсэн. Намайг энэ хэрэгтэй холбох хэрэггүй” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ