Хэт даврагчдыг олзолжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн долоо хоногт Курдуудын Кобане хотын цахилгаан станцыг эзэлж, далбаагаа мандуулаад байсан юм. Тэгвэл Иракийн армийн цэргүүд хэт даврагчдад алдаад байсан дээрх станцыг эргүүлэн авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өчигдөр армийнхан эзлэгдсэн станцаа буцаан авч, мөн гурван хэт даврагчийг олзолсон гэж тус улсын Ерөнхий сайд Хайдар аль-Абади мэдэгдэв. Мөн цахилгаан станцын дээр мандуулсан “Халифын улс”-ын далбааг Иракийн армийн цэрэг Журт аль Сакур буулгаж, төрийн далбаагаа мандуулжээ. Энэхүү үйл явдлын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иракийн армийнханд баяр хүргэж, “Хамтран ажиллах таатай байлаа” гэж хэлжээ.  Пентагоны тэргүүн Чак Хейгл хэт даврагчдын эсрэг тулалдаж буй курдуудад ирэх долоо хоногт зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна.

х

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

авахгүй:
тэр шавар ханаар чинь юу хийх юм бэ .
2014-10-29