Хавайд онц байдал зарлав

img

АНУ-ын Хавайн арлын Килауэа галт уулаас урссан лав Пахоа тосгонд заналхийлж эхэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ галт уул өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд  дэлбэрсэн бөгөөд өнөөг хүртэл халуун лав урссаар байгаа юм.

б

Галт уулын халуун лав Хавай арлын зүүн хойд зүгт орших Пахоа тосгонд аюул учруулж эхэлсэнтэй холбоотойгоор Хавайн албаныхан тосгоны 800 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, зэргэлдээх тосгонд байршуулж эхэлжээ. Килауеа галт уулнаас ялгарсан лав тасралтгүй тэлж байгаа төдийгүй Пахоа тосгоноос 120 км-ийн цаана байрлах оршуулгын газрыг дайрч өнгөрчээ.  Хавайн арлуудын захирагч Билли Кеной “AFP” агентлагт ярихдаа “Халуун лав Хавайн хоёр авто замыг дайрсанаас болж хөдөлгөөнийг хаасан. Өнөөдөр 130 дугаар хурдны замын хөдөлгөөнийг зогсоолоо. Тус замаар өдөрт 10 мянган автомашин зорчдог. Халуун лаваас болж Хавайд онц байдал зарласан” гэжээ.

ө

Килауэа галт уул нь 1983 онд идэвхжиж арван жилийн хугацаанд 180 гаруй айлыг орон гэргүй болгож байжээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ