Салан тусгаарлагчдын сонгуулийг хууль бус гэв

img

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “ОХУ-ын Засгийн газар Украины зүүн хязгаарыг эзлээд буй салан тусгаарлагчдын сонгуулийг хүлээн зөвшөөрвөл Олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчсөн явдал болно” гэдгийг анхааруулжээ. Украинд болж өндөрлөсөн парламентын сонгуулийн дараа зүүн хязгаарын Донецк, Луганск мужийн удирдлагууд бие даасан сонгууль явуулахаа Засгийн газартаа мэдэгдсэн билээ.

1

Сонгууль энэ ням гаригт товлогдсон ч Ерөнхийлөгч Петр Порошенко хууль бус хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр “Донецк, Луганск бол Украины газар нутаг. Салан тусгаарлагчид эх газрыг минь санал асуулга нэрийдлээр Орост бэлэглэхийг би зөвшөөрөхгүй. Энэ сонгууль хууль бус” гэж хэлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өмнө нь “Украины зүүн хязгаарын мужууд Орост нэгдэхийг хүсч байгаа. Орос тэднийг дарамталж, хүчээр нэгтгээгүй гэдгийг олон улс гэрчлэх болно. Хэрвээ сонгуулийн дүн Оросын талд шийдэгдвэл би хувьдаа татгалзахгүй” гэсэн юм.

Керри “Салан тусгаарлагчдын зохион байгуулах гэж буй сонгуулийг өнгөрсөн есдүгээр сард Минск хотод хийсэн энхийн хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл” гэдгийг Путинд сануулсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
биднийг бага байхад ветьнамыг химийн зэвсгээр ббөмбөгдөж эцэс сүүлд зугтааж байсан америкчууд одоо алсан хүмүүсийнхээ зовлонд ханаагүй юм байхдаа.
2014-10-30
зочин:
amerik odoo yu ve. tednii gar hursen uls bolgon tsusan dalaid jivj ui gashuu boloh yum. ukrain deeremchin amerikt yamar hamaa bainaa
2014-10-29
olloo:
orosyn turhiraltaar heden deeremchid uls baiguulna gej yu bdag yum be?!
2014-10-29