Биберийг АНУ-аас хөөхийг шаардав

img

Сүүлийн үед уран бүтээлээсээ илүүтэй танхайрсан, хэрэг төвөг орооцолдсоноороо хэвлэлд бичигдэх болсон Жастин Биберээс америкчуудын зарим хэсэг залхаж эхэлсэн бололтой. Түүнийг төрсөн нутаг Канад руу нь хөөж явуулах хэрэгтэй хэмээн үзэл бодлоороо нэгдсэн залуус Ерөнхийлөгч Барак Обамад өргөдөл гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Архи, хар тамхи, мансууруулах бодис, үдэшлэг цэнгээн гээд түүний тухай мэдээ бүхэн үл бүтэх зүйлийн талаар өгүүлж буй нь түүний дууг сонсдог өсвөр үеийнхэнд маш муу үлгэр дуурайл болж байгаа учир АНУ-д оршин суух ногоон картыг нь хүчингүй болгож, Канад руу нь явуулах хэрэгтэй хэмээн өргөдөл гаргагчид үзжээ. Өргөдөлд ойролцоогоор 100 мянган хүн гарын үсгээ зурсан байна.

1

Өнгөрсөн оны сүүлээр түүнийг АНУ-аас хөөхийг шаардаж, 20 дээш насны 2000 гаруй залуус Ерөнхийлөгчдөө санал гаргаж, Цагаан ордны урд тайван жагсаал зохион байгуулж байсан удаатай. Харин Ерөнхийлөгч “Охидууд минь энэ хүүд хайртай. Би ч бас. Түүнд нэг удаа итгэл хүлээлгээд үзье” гэж мэдэгдэж байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mnmn:
boldog хэ хэ алж байна доо
2014-10-30
boldog:
uchraa oltsonshde har tamhichin arhichin bolohoor shiidsen
2014-10-30
boldog:
uchraa oltsonshde har tamhichin arhichin bolohoor shiidsen
2014-10-30
бэлтрэг:
одоо болтол учираа олохгүй л яваа мангар бацаан
2014-10-30