Афганистаны Ерөнхийлөгч анхны айлчлалаа хийв
Афганистаны шинэ Ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзай төрийн тэргүүний хувиар анхны айлчлалаа хийлээ. Тэрбээр өчигдөр албаны хүмүүсийн хамт Хятадын нийслэл Бээжин хотноо хүрэлцэн ирсэн байна. Ерөнхийлөгчийг Бээжинд ирэх үед тус улсын дарга Си Зиньпин, Ерөнхий сайд Ли Кэчян болон Гадаад хэргийн сайд Ван И хүлээн авчээ. Хоёр орны удирдлагууд зам тээвэр, худалдаа үйлчилгээ, батлан хамгаалах, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Гани анхны айлчлалынхаа тухай “Синьхуа” агентлагт ярихдаа “Афганистан Хятад хоёр 1990 оноос таагүй харилцаатай байсан. Энэ таагүй харилцаанд өнөөдрөөс эхэлж цэг тавих болно. Мөн Хятад улс ахын ёсоор сөхөрч унах аюулд өртөөд буй Афганистаны эдийн засагт тусална гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
ах
Си Зинпинь “Афганистаны шинэ Ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзай анхны айлчлалаа Хятадаар эхлүүлсэнд таатай байна. Хятад улс Афганистаны бүх салбарт туслалцаа үзүүлэх болно” гэсэн байна. Ерөнхийлөгч Ганигийн Хятадад хийх айлчлал нь маргааш өндөрлөх бөгөөд тэрбээр ирэх долоо хоногт Энэтхэгт төрийн айлчлал хийх гэнэ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ