Замби улс гашуудал зарлав

img

Өчигдөр Бүгд Найрамдах Замби улсын Ерөнхийлөгч Майкл Сата Лондон хотын эмнэлэгт таалал төгссөн билээ. 77 настай Ерөнхийлөгч Сата өнгөрсөн зургаадугаар сараас хойш олны өмнө гараагүй юм. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Роберт Сичинга өчигдөр “Ардчилал 1” сувгаар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Бидний хайрт, агуу Ерөнхийлөгч Майкл Сата таалал төгслөө. Замби улс өнөөдөр нэг хүүгээ алдлаа. Та бурхны оронд тухтай байгаарай” гэж хэлжээ. Дээрх мэдэгдлийн дараа Ерөнхий сайд орон даяар гурван өдрийн гашуудал зарлаж, бүх эмэгтэйчүүдийг үсээ далдалж, хар өнгийн хувцас өмсөхийг үүрэгдсэн байна.  Мөн нийслэл Лусака хотын төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээний байгууллагууд хаалгандаа цэнхэр өнгийн алчуур зүүж, эмгэнэл илэрхийлсэн аж.

а

Засгийн газрын нарийн бичгийн дарга Роланд Мсиска хэлэхдээ “Ирэх сарын 17-нд дараагийн Ерөнхийлөгчийн нэр тодрох болно” гэжээ.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ