Баян-Өлгийд 25 хүүхэд хордлого авчээ

img

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 25 хүүхэд хоолны хордлого авчээ. Өчигдрийн /X.29/ 23:00 цагийн байдлаар хордлого авсан хүүхдийн тоо 39 болсон бөгөөд биеийн байдал хүнд, хүндэвтэр байгаа тухай МХЕГ-аас мэдээллээ.

б

Эмч, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын төлөөлөл бүхий сумын Онцгой комисс шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа аж. Өнгөрөгч есдүгээр сард Өлгий сумын зургаадугаар сургуулийн дотуур байрны 99 хүүхэд хоолны хордлого авч байсан. Шинжилгээгээр хүүхдүүд ацетил бүлэг бүхий химийн органик нэгдэл агуулсан бодисонд хордсон нь Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдсон. Ацетил бүлэг бүхий органик нэгдэл нь нефтийн бүтээгдэхүүн буюу бензин, дизель түлшинд ихээр агуулагддаг. Ачиж, тээвэрлэх болон хадгалах үеийн аль шатанд гурил бохирдсоныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байгаа тухай мэдээлж байсан билээ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
6-р сургуулийн дотуур байранд гурил нийлүүлсэн аж ахуй нэгж тодорхой байхад ягаад хариуцлага тооцохгүй байна. мхг-ын даргыг солих юм бол хүүхэд хордлого авах нь таслан зогсоогдно гэсэн билүү
2014-10-30
эмэгтэй:
бохир хоол хүнснээс хордоо биз. манайхан бохир заваан, юунаас сэжиглэдэггүй, үүнийгээ "хээгүй" гэдэг үүгээрээ бахархдаг хүмүүс шүү дээ. сургууль, цэцэрлэгийн хоол хүнсний түүхий эд, материалд тавих хяналт их муу байгаа, үүнийг анхаарах болосоны дохио нь ойр ойрхон олноор хордлого авч байгаа явдал. гадуур ил задгай, ийтийн хоолны газарт ч гэсэн үйлчилгээ явуулж байгаа хүмүүсийн гар хуруу, хувцас хунар их бохир байгааг үйлчлүүлж байгаа хүмүүс огт тоохгүй харагдах юм. хүмүүс их хэнэггүй байна. хүүхдүүд бол юугаа мэдэх вэ нялх амьтас өгснийг нь идэж байгаа хяналтыг сайжруул
2014-10-30
irgen:
arai ch dee ter hariutlaga tootsood ter buruutang ni shorond ni hii tegehguib ol dahin davtagdana shdeeee!!!!!!
2014-10-30