Голландын эзэн хаан Японд ирлээ
Голландын эзэн хаан Уильям Александр, хатан хаан Максима нар өчигдөр Япон улсад хүрэлцэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэднийг тус улсын эзэн хаан Акихито, хатан хаан Мичико, угсаа залгамжлах ханхүү Нарухито болон гүнж Акико хүлээн авчээ. Японы хэвлэлүүдийн бичиж буйгаар “Голландын эзэн хааныг Японы хааны гэр бүл хүлээн авсан нь энэхүү айлчлалд ихээхэн ач холбогдол өгч буйн тодорхой. Хаан Александр Японд гурав хоног саатах болно” гэжээ.
х
Хаан Александр өнөөдөр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзаж, 22 гэрээнд гарын үсэг зурахаар болсон байна. Ирэх сарын 22-нд Голланд, Японы хамтарсан цэргийн сургуулилт хийхээр болжээ. Өнгөрсөн долоодугаар сард Японы ханхүү, гүнж хоёр Голланд улсад төрийн айлчлал хийсэн билээ.
ө
Голландын эзэн хаан энэхүү айлчлалынхаа хүрээнд Малайзын Батлан хамгаалахын сайд Хишаммуддин Хуссейтэй уулзаж, Украины Грабово хотод осолдсон “МН17” онгоцны асуудлаар ярилцах гэнэ. Тус онгоцонд Голландын 198 иргэн зорчиж явсан юм.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ