Хэт даврагчид 30 иргэний аминд хүрчээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр нийслэл Багдад хотод халдлага зохион байгуулж, 30 хүний аминд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. ЦЕГ-аас мэдээлсэнээр “Хэт даврагчид гудамжаар явж байсан хүмүүсийг ямар ч сануулгагүйгээр буудаж, хороосон. Тэдний гарт амиа алдсан 30 хүний таван нь цагдаагийн албан хаагч байсан. Үнэнийг хэлэхэд тэд хяналтаас гарлаа. Хэт даврагчид хаа хүссэн газартаа халдлага үйлдэж, хотын оршин суугчдыг заналхийлж байна” гэжээ. Тус улсын Ерөнхий сайд Хайдар аль Абади дээрх халдлагын дараа нийслэл хотод 10 хоногийн хугацаанд 8.00-22.00 цагийн хооронд хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна.
а
Тэрбээр өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй утсаар ярилцаж, Иракийн армийн цэргүүдийг хурдан хугацаанд шинэ зэвсэг нийлүүлэхийг хүссэн аж. Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Батлан хамгаалах яам Иракт 15 сая ам.долларын өртөг бүхий зэвсэг нийлүүлсэн билээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ