Порошенкогийн хүү парламентын гишүүн боллоо

img

Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн хүү 29 настай Алексей Порошенко парламентын сонгуульд өрсөлдөж, 64.04 хувийн саналаар ялалт байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр аавынхаа нам болох “Порошенко эвсэл” намаас сонгуульд өрсөлдсөн аж. Алексей Порошенко 2008 онд аавынхаа намд элсэж, 2009-2011 онуудад хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилласан байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сараас Шанхай хот дахь Украины ерөнхий Консулын газрын эдийн засгийн асуудал хариуцсан дэд зөвлөхөөр ажиллаж эхэлсэн байна. Алексей Винница мужийн 17 дугаар тойрогт нэр дэвшиж, ийнхүү “Дээд Рада”-ийн гишүүнээр сонгогджээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нэрэндоной:
угсаа залгамжилсан ханхүү болох нь дээ
2014-10-31
зочин:
барууныг сайн дагаад бай, тэгвэл тэд өөрсдийнхөө ашиг сонирхолоор бусад улсаар тоглоод л дуусна, өөрөөрөө тоглуулж байгаа улс нь мөнгөөр мэлмийгээ хаалгачихсан, тоглуулаад л тусламж горьдоод л мөн ч өрөвдөлтэй юм аа
2014-10-30
bayr:
mongol yalgaa yu bna
2014-10-30
тэнэг хохолуудад:
ингээд эцэгийнхээ нэрээр өв залгамжлаад парламентад сууна гэдэг дампуурч байгаагийн илрэл.
2014-10-30