Хамба ламтанг чөтгөр гэжээ
Ромын хамба ламтан Францис итгэгч түмэнтэйгээ уулзаж байхад нэгэн хүү түүнийг “чөтгөр” гэжээ. Гурван настай Петр гэх хүү ээжтэйгээ залбирал үйлдээд “The Catholic” сүмээс гарч явахдаа Францистэй тааралдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хамба ламтанг хараад маш чангаар “Чөтгөр, чөтгөр. Ээжээ би энэ хүнээс айж байна” гэж хэлжээ. Хамбатан хүүг ийнхүү хэлсний дараа түүний толгойг нь илээд “Би хүүхдүүдийн нүдэнд чөтгөр шиг харагддаг бололтой” хэмээн наргижээ.
а
Францис өнөөдөр Ромд зохион байгуулагдах “Чөтгөрийн баяр” буюу “Halloween party”-д оролцохоор болсон байна. Тус парадад ойролцоогоор 5000 гаруй хүн оролцох аж. Тэдний талаас илүү хувь нь Францист зориулж, хамба ламтаны өмсгөлийг өмсөхөөр болсон гэж зохион байгуулагч Эри Жон “Ройтерс” агентлагт ярьжээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ