Олланд руу “Femen” хөдөлгөөнийхөн дайрчээ
Францын Ерөнхийлөгч Франуса Олландыг Парис дахь соёлын төвөөр айлчлах үеэр түүн рүү эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг “Femen” хөдөлгөөний гишүүд дайрсан тухай “Lelab.europe1.fr” мэдээллээ. Ерөнхийлөгч рүү халдахыг завдсан эмэгтэйчүүд бүгд цээжин дээрээ “Феминизм бол гаж дон биш” гэж бичиж, түүнийг огцрохыг шаарджээ.
ө
Цагдаагийн газраас Ерөнхийлөгчид халдахын завдсан 12 эмэгтэйг баривчилж, тус бүрийг нь 120 еврогоор торгохоор шийдвэрлэсэн байна. Харин тус хөдөлгөөний тэргүүн Анна Гуцол дээрх торгуулийг төлөхгүй гэдгээ мэдэгдэж “Олланд биднээс уучлалт гуйх хүртэл, өдөр бүр жагсаал зохион байгуулах болно” гэсэн байна.
ө
Дээрх үйл явдлын дараа Нью Йорк хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “Femen” хөдөлгөөний 50 гаруй гишүүн Парисын цагдаа нарт баригдсан гишүүдээ суллахыг шаардаж, Францын элчин сайдын яамны гадна эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэднийг тараахын тулд даралттай ус ашигласан байна.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ