Автобусанд мөнгө төлөхийг эсэргүүцэв

img

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжийг цаашид хэвээр хадгалах талаар мэдэгдэж, УИХ, ЗГ, НИТХ, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо,  болон бусад холбогдох байгууллагуудад хандсан.

а

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос энэ сарын 23-нд мэдээлэл хийж, нийтийн тээврээр үнэ, төлбөргүй зорчдог иргэдийн асуудлыг хөндөж, нөхөн олговроос татгалзаж буйгаа мэдэгдсэн. Тэдний зүгээс 30 хувиар бууруулан нийслэлд баталсан төсөвт тааруулан хүн тээвэрлэх эсвэл батлагдсан төсвөө ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутанд олгож тэдгээр нь нийтийн тээврээр зорчих бүртээ төлбөрөө төлж зорчих гэсэн хувилбарыг дэвшүүлсэн.

ө

Хамгийн сүүлийн судалгаагаар манай улсад 115.000 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 33934 нь нийтийн тээврээр үйлчлүүлэх шаардлагатай ба тэдний нөхөн олговорт 10.6 тэрбум төгрөгийг төсөвлөснийг 30 хувиар бууруулсан юм.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цэрэндулам:
миний бодоход хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс бусад нийтийн тээврээр үнэгүй зорчигчдод төрөөс өгдөг мөнгийг өөрсөдөд нь өгвөл зүгээр байх гэж бодож бна.би тэтгэвэрийн хөгшин хүн л дээ. яагаад гэвэл автобуснууд хөгшин хүн харахаар авдаггүй энэ ямар мөнгө өгөх биш гэсэн байртай хаяад явдаг.мөнгөө өөрсөдөө төлдөг бол тэгж хаяж явахгүй байх мөнгөө авахын тулд
2014-10-31
zochin :
harin oilgosongyi yamar yumaaraa ene 2 medeelel holbogdoj baigaa yum be bichsen hynee? anduursan yum uu
2014-10-30
нийслэл:
нийслэлийн баярын өдөр сонсголонгийн автобус настай хүнийг суух гээд хаалган дээр ирэх үед авалгүй яваад өгч байгаа юм даа? залуус түшиж аваагүй бол яах байсныг бүү мэд? ийм л хүмүүжлийг нийтийн тээврийхэн өөгшүүлэх гээд байгаа юм уу?үйлчилгээний чанарт нь тохируулж аваа өгөөгөө ярилцъя?ард түмний хараанаас хэрхэн мултрахыг ,хүмүүжигдэхгүй байхыг харъя?зөрчлийг илрүүлж мэдэгдэх хяналтынхаа талаар огт дурсахгүй байгааг сайн ажиглаарай?
2014-10-30
baba:
unen bol saihan bna
2014-10-30
2 uur medeeg neg dor oruulaad bh yum:
2 uur medeeg neg dor oruulaad bh yum
2014-10-30