Халуун лав 10 саяын хохирол учруулжээ
АНУ-ын Хавайн арлын Килауеа галт уул өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд дэлбэрсэн бөгөөд өнөөг хүртэл халуун лав урссаар байгаа юм. Галт уулын халуун лав Хавай арлын зүүн хойд зүгт орших Пахоа тосгонд аюул учруулж эхэлсэн учраас Хавайн албаныхан тосгоны 800 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн юм.
б
Өчигдөр Килауеа галт уулнаас ялгарсан лав Пахоа тосгоны ногооны талбай болон соёл амралтын хүрээлэнг дайрч өнгөрчээ. Хавайн арлуудын захирагч Билли Кеной “Халуун лав Пахоа тосгонд хамгийн багадаа 10 сая ам.долларын хохирол учрууллаа. Байгалийн гамшиг Хавайн арлын бүх оршин суугчдыг айдаст автууллаа” гэсэн байна. АНУ-ын Галт уул судлалын төвөөс “Килауеа галт уул ирэх сарын эхээр дахин сэрэх магадлалтай байна” гэжээ.
б
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ