"Өргөө" хотыг өнгөөр дүрсэлсэн зургийг НЗДТГ-т дурсгав
Хан-Уулын ард Өргөө хот төвхнөн тогтож буй буюу 1805 оны үеийн их хүрээний дүр байдлыг анх удаа өнгөөр дүрсэлсэн түүхэн зургийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт дурсгал болгожээ. Энэхүү зургийг Оросын аялагч Ж.Рехмани 1805-1806 оны хооронд Өргөө хотоор дамжин БНХАУ-ын Бээжин хотод аялахдаа зурсан түүхтэй аж.
а
Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас уг зургийг Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд гардууллаа. Энэ үеэр Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшинг нийслэлийн түүхийн эх сурвалжийг үнэн бодитоор олонд хүргэх, хадгалж үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагнаж, гарын бэлэг гардуулсан байна.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ