Сьерра-Леон улсад тусламж үзүүлэв

img

Эбола вирусын улмаас 1200 иргэнээ алдаад буй Сьерра-Леон улсад Австрали улсын Ерөнхий сайд Тони Эббот хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус тусламжийн цуваа өнөөдөр 19.00 цагт Сьерра-Леоны нийслэл Фритаун хотноо байрлаж буй “Улаан загалмай” нийгэмлэгийн төв байранд очно гэж Эббот мэдэгджээ.

б

Өнгөрсөн долоо хоногт Австрали улс эбола вирус бүртгэгдсэн орнуудаас жуулчин хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж, иргэдээ Баруун Африкт зорчихгүй байхыг анхааруулсан билээ. Дээрх шийдвэрийн улмаас Либери, Гвиней улсын удирдлагууд дургүйцлээ илэрхийлж, хоёр сарын хугацаанд Австрали иргэдийг хүлээн авахгүй гэдгээ уламжилсан юм. Эббот улс орнуудын хооронд хүйтэн харилцаа бий болгож буй эболаг зогсоохын тулд дээрх орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ.  Тэрбээр “Австрали улс эболагийн тархалтаас болж Баруун Африкийн орнуудаас жуулчин хүлээн авахаас татгалзаж, хилээ хаасан. Энэ шийдвэрийн улмаас зарим Африкийн орнуудтай таагүй харилцаатай болсон. Тиймээс хүйтэн хөндий харилцааг зогсоохын тулд Австрали улс эбола вирустэй тэмцэхээр шийдлээ. Эбола вирусын тархалт зогссон өдрөөс эхэлж Баруун Африкийн жуулчдыг хүлээн авах болно” гэж хэлжээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ