Төрийн үйлчилгээг иргэдэд шууд хүргэв

img

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны хамт олон ажлын нэг өдрийг “Өрх, Иргэн, Танд, Танайд шууд хүрч ажиллана” уриатайгаар явуулын үйлчилгээг дүүргийн Цагдаагийн I хэлтэстэй хамтран зохион байгуулжээ. Энэ үйл ажиллагааны  гол зорилго нь хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан баг, Эрүүл мэндийн үйлчилгээ, Халамжийн үйлчилгээ, Иргэний бүртгэлийн үйлчилгээ,  Цагдаагийн байгууллагын,  Хөдөлмөрийн хэлтсийн  үйлчилгээг нэг дороос цогцоор нь хүргэх байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай чирэгдэлгүй соёлтой  хүргэхэд оршиж байгаа аж.

a

Тус өдөрлөгийн хүрээнд нийт 25 ажилтан, албан хаагчид  150 гаруй  иргэнд төрийн үйлчилгээг хүргэж ажилласан байна. Хорооны иргэд ч идэвхтэй хамрагдаж санал хүсэлт, өргөдөл гомдлоо шийдвэрлүүлж чаджээ. Энэ өдөрлөгийн үеэр тодорхойлолт 25, өргөдөл гомдол тав, хамтарсан багаас хоёр иргэн зөвлөгөө авсан бол шилжилт хөдөлгөөн тав хийгджээ.  Мөн иргэний гэр бүлийн байдлын найман төрлийн бүртгэл тав, цагдаагийн байгууллагад хандсан хоёр, жирэмсэн болон хөхүүл нярай хүүхэдтэй эхчүүдэд олгох тэтгэмж хоёр, 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлийг дэмжих хөтөлбөрт гурав, ажлын байранд таван иргэн тус тус зуучлагдан ажилласан байна.

a

Тус хороо нь 4128 өрхийн  15585 хүн амтай бөгөөд 0-18 насны 5667 хүүхэд, үүнээс ЕБС-ийн 3519 хүүхэд, СӨБ-ын 1402 хүүхэд,  ахмад настан 877, түр оршин суугч 657 оршин суудаг аж.  Шилжин суурьшигч, ихтэй хүн амын 75 гаруй хувийг хүүхэд залуучууд эзэлдэг тус хороо нь нийслэлээс алслагдсан хороо юм байна. Тиймээс иргэдэд төрийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх үүднээс хорооны хүн ам ихээр төвлөрсөн болон алслагдсан гудамжнуудын  таван байршилд иргэдтэй уулзах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан байна.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ