Такси № 104
2014-10-31

Энэ өдрийн мэнд манайхаан. Маш том хүлцэл өчье. Ар гэрт нүүдэл суудал зохицуулах ажил тун их байснаас цаг тулгаж байж такси бичлэгээ тасалдууллаа. Уул нь би зав гарах бүрm халтуураа хийж харсан сонссон амьдарлын эрээн бараан үнэнийг тархиндаа бичсээр байгаа л даа. Харин энийгээ буулгаж бичиглэх гэж заримдаа сандрах юм. Тааруу мэдээ гэвэл улсын ба хувийн ажил ихтэйгээс болоод энэ сард түрээс хол тасарч алданги торгуульд ороод. Манай такси компанийнхан ч ёстой нэг гараараа нөгөө гараа бариад л муу таксиг минь хураачихгүй байх шиг байна. Гэхдээ одоо хэд давхиад хийнэ л дээ. Ингээд шинэ сонин тэмдэглэлээ доор буулгалаа. Таалал орштугай.

d

1.Арай ч дээ БӨӨ

Зүс таних хүмүүс зөөж явтал бараг л бодитой байх гэмээр нэгэн яриа миний муу таксинд өрнөлөө. Саяхандаа гэмт хэргийн золиос болон амиа алдсан залуугийн ар гэрийнхэнд тохиолдсон  хэргийн тухай   яриа байлаа. Таксинд маань хоёр бүсгүй сууж ийн хүүрнэлээ.

f

Э- ... өө тэгсэн шөнө Цээгийгийнд  ирээд ингээд тэгээд манай хүн алга болоод цагдаа цэрэг хайгаад олдоггүй гээд. Тэгсэн бараг тав зургаан бөө дээр очоод тэгээд тэднийд ирж байгаа юм билээ. Тэгсэн өвөөг буулгаад асуусан нь өө “ирэхээргүй болчихож” гээд. Аймаар сонсогдоно шд. Гэхдээ яахав өвөөгийн хэлснийг л хэлэхгүй юу. Хэн итгэхийг хүсэхэв дээ. Тэгсэн бусад бөө нар амьд байна л гэсэн юм билээ

Н- /найз/ Тэгнэ дээ.

Э- Тэгсэн зайлуул хэд хоногийн дараа олдоод хүнд алуулчихсан байсан. Тэр үзүүлсэн бөө нар дотор янз янзын юм их байсан юм шиг байгаа юм. Зарим нь ч бүүр одоо ирж явна, хариад хүлээж бай гэсэн юм шиг билээ. Нөгөө ..... хэн гээд бөө байдаг шд.

Н- Тийн

Э- Тэр чинь бүүр аймаар. “ Танай хүн гэртээ ирэх гэсэн нэг юманд хоргодоод саатаад байгаа юм байна. Би гэрт ч нь очоод дуудаад аваад ирье “ гэсэн гэнэ. Хэд гэлээ бараг хоёр сая төгрөг аваад гэрт нь очиж буусан юм биш үү.

Н- Аанхан

Э- Тэгээд нөгөө хүнийг нь дуудаж байна энэ тэр гээд шөнөжингөө юм болоод архиндаа тасарч унаад өглөө нь сэрсэн гэж байгаа юм.

Н- Ёооё ямар нүүрээрээ өглөө сэрсэн бол доо.

Э- Тэх, тэгэхэд хөөрхий өнөө хүн нь аль хэдийн амиа алдчихсан байсан байхгүй юу.

Н- Яанаа яаж тэгж сандарч зовж яваа хүмүүсээс тэр их мөнгийг нь авч чадаж байна аа.

Э- Тэгээд тасарч унаад шүү...

Богинохон зайд явсан хоёр бүсгүй ийн ярьсан юм. Бусдын гарт амиа алдсан нэгнээ хайсан ар гэрийнхнээс нь мөнгө салгаж гэрт нь тасарч унасан нэг ийм айхтар цадиггүй бөөгийн тухай сонсож яс хавтайлаа. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болохын цагт бид лам бөө барааддаг. Заримдаа тэд нар маань арай л жудаггүй аашилдагаа бас бодмоор юм шиг санагдлаа.

d

2. Монголын өвөл Эболаг хашраана

Дунд эргэм насны, цүнхтэй багаж төмөр барьсан хоёр эр суулаа. Хоёулаа бараг л хамтлаг дуучид шиг ижилссэн шахуу хувцастайн дээр адилхан ноосон малгай духдуулжээ. Дуудлагаар явж байрны “сан” энэ тэр тавьдаг бололтой юм.

Манай хоёр харин том асуудлыг амархан шийдэх талаар ийн ярьцгаалаа.

З- Өчигдөр шинэ Монгол ТВ-ээр ярьж байна шд. Африкт нөгөө харууд чинь ёстой бөөнөөрөө үхээд бөөн юм болж байна гээд...

Н- /найз/юу ? яаж үхэж байна гэж ?

З- Эболад бөөндүүлээд ээ.

Н- Тэр нь яадаг юм бэ ?

З- Оон нэг шинэ ДОХ л байхгүй даа. Халдварт өвчин. Тусаад аймаар халуураад биеэр нь юм туураад шууд үхдэг

Н- Аан  тийн Хятад, Орост ороод ирцэн гэсэн тэ

З-Мэдэхгүй ээ, Африкт л хядаж байна гэсэн. Халуун орон ер нь заваан юм их гарах юм аа. Тэнэг тэнэг өвчин тахал гарна

Н- Аягүй бол манайд ороод ирэх юм байна даа.

З- Манайд одоо орж ирэхгүй ээ. Өвөл хүйтэрдэг оронд яах ч үгүй байх. Энэ хүйтэн өвөл чинь тэр вирус мирусийг жинхэнэ хашраана шд.

Н-ДОХ чинь хаана гарлаа... Камерунд бил үү ?

З- Тийм байхаа... юу билээ ах хүү,  Америкт гарлуу анх.

Х- Харин ээ санадаггүй ээ.

З- Бас л нэг халуун оронд л гарсан даа.

Н- Тэгвэл эбола манайд найдвартай орж ирэх юм байна л даа. ДОХ чинь халуун оронд гарсан манайд чинь өчнөөн хүн ДОХ- доо биз дээ.

З- Үгүй ээ, эбола чинь өөр гэсэн. Тэр доогуур халддаггүй байхгүй юу

Н- Халддаг гэсэн дээ. Шаагаад байх юм.

З- Чи бас мэдэхгүй юмаа их ярих юм аа. Эбола  нь боовоор халддаггүй байхгүй юу ...

Н- Халдана шд . Африкт чинь дандаа тэгж доогуур халддаг өвчин гардаг байхгүй юу.

З- Үгүй ээ , чи одоо бас их мэдэмхий юм аа ....

Манай хоёр ийнхүү хоёр буудал явахын хооронд Эбола өвчнөөс болж заамдалцах шахаад буулаа. Буухдаа нөгөө айл чинь хаяг нь юу гэлээ, алив нэг залгаадхая гэж юу ч болоогүй юм шиг гэнэт нэг нь асуусанд нөгөөдөх нь ч “ Харин 4 давхарт гэлүү... За миний найз яахын. Нэгжээ гамна. Хөгшин залгачихья” гэж нэгийгээ халамжиллаа. Саяхан л чи бидээ хүрэх шахсан хоёр “өө хоёулаа яг үүдэнд нь буучихсан байна шд, чи нээрээ ..” гэж аядуу сайхан ярилцсаар зам гарч харагдлаа. Аргагүй л хамаатнаас дутуугүй андууд бололтой юм.

б

3.Бараагаар тулчихъя

Бас нэг хоёр сайхан найз 1-р хорооллоос сууж Саппоро орьё гэлээ. 30 дөхсөн байрын нэлээн их шороотой хутгалдсан хувцастай. Хөөрхөн халамцсан бололтой нэгийнх нь хэл ам нь орооцолдоод л байх юм. Арай өндөр нь нэг бор цүнхтэй зүйлийг элгэндээ их л чухлаар тэвэрч биенээсээ салгахгүй суулаа.

З- За хөөш нэг хүүхэн нааяа.

Н- /найз/ Тэгье. Мөнгө байгаа юм уу чамд ?

З- Байлгана шд. Шууд бэлэн алга л даа. Гэхдээ асуудалтай биш шд. Ингэе .... залуу найзыгаа заамнаас нь татан ойртуулж чихэнд нь нэг юм шивнэлээ .

Н- ммм  болж байна. Чи анайд дараа нь юу гэх юм бэ ?

З- За тэгээд л нэг юм наана шд. Гайгүй чи төлөлцөнө биз дээ, анд?

Н- Нөгөөдөр нөгөө хоёр сая орж ирнэ шд ээ. Баагий асуудалгүй шд ... За ах нөгөө ийшээ эргээд энэ зогсоол руу, аан хөөе хөөе... цаашаа битгий яв. Наад карма руу нь ороод зогсчих. Ах маневр сайтай байна шүү тэ... За чи буу тэр ... тэрүүгээр байна. Тэр мөөн мөн шууд оч

З- Би хараад байж байя чи чирээд ир...

Арай эрүүл  намхан залуу нь цамцныхаа юүдэнг босгон өмсөж тун чекист дүрд хувираад буулаа. Ойролцоо сондгой дуу зогсох намхан охин дээр очиж тун чухал тонгойн хэдэн юм ярьсанаа машин руу эргэж ирлээ.

Н- Энэ чинь бэлэн мөнгөөр гээд байна аа... нэг утас өгч байхын. Эгч нь гэнэ үү. Энэ рүү нь залгачихья.

З-Алив хэд гэнэ ээ....  Май авчихлаа, байна уу гэнээ.

Н- Өөн сайн уу найзаа .. юу чи хаана байгаан. ... Харин уулздаг юм уу гээд ... өө энэ Саппорогийн охин л утсыг чинь өгөөд ... Тийн хөөш гэхдээ ингэхийн бид хоёр урд наймаа хийдэг байхгүй юу ... тэгээд хөөш юу мөнгөө бараагаар тооцчих уу...

З- /хажуугаас нь шивнэн/Нугалж бодоод өгнө гэээ.

Н- Аан гоо сайхны бараа, ноосон өмд гээд 100 -д мянгын юм байна. Шууд л тулгаад хийчихье л гэсийн ... тийн.... тийн  Хахаха, чи чинь ямар муухай санаатай хүүхэн бээ, бид хоёр өөрсдө дарж ирсэн бараа шд. Юу гэж хуучин юм .. тийн За ... аанхан аанхан

З-Ок уу анд. Яахын одоо

Н- Санаатай жомбого вэ. Эхлээд нэг хүн явуулж барааг чинь харья гэнээ. Ах энэ хойно ....... нэртэй ямар буудал байдгийн мэдэх үү

Х- Өө зөндөө л юм байдаг сайн мэдэхгүй юм байна даа.

З- Таксичид ч нүхэлнэ дээ. Тийшээ нь очьё

Бид гурав нэг их  хайсангүй. Байрнуудын хойно нэг жижгэвтэр буудлын үүдэнд ирлээ. Залуус утас цохиж ирснээ мэдэгдсэнээр  хэсэг хугацаааны дараа нэлээн махлаг бондгор хүүхэн гарч ирлээ. Овоо хуучирч гандсан саарал пальто нөмгөн өмсөж нүцгэн гуяа гялалзуулан түрийтэй гутал хөлдөө хийчихжээ. Манай хоёр ч царай руу нь биш пальтоны хормой доор цухалзах нүцгэн хөлрүү нүд унагасаар уулзаагаа эхлүүллээ.

Хүүхэн – Аая та хоёр юм уу. Аль юу яасан гээд байв аа

З- Аан чи наашаа орж ирээд суучихаа ч... Энэ цүнхэнд байгаа... дандаа шинэ бараа... эмэгтэйчүүдийнх

Н- Жоохон уугаад бэлэн мөнгөө барьцан явж байгаад найз таараад... эд нар бол шууд бөөндөхөд л 100 мянга шд

Би ч саваагүйтэн эргэн харвал цүнхэнд нэлээн хэдэн шампунь бололтой савтай зүйлс бас хүүхэд хүүхний гэмээр ноосон өмд нэг хоёр эмэгтэй цамц энэ тэр харагдлаа. Манай хоёр бараагаар үйлчилгээгээр тулах гээд байгаа бололтой.

Хүүхэн “ээ энэ одоо яаж 100...  та хоёр юу балайраад  наадахыг чинь тавин мянгаар ч авахгүй дээ. Зүгээр л мөнгөөр л яая л даа.... Ер нь заза ...” гэж барааг нь миалж байтал утас нь дуугарлаа. Аан харин тийн... ккк тийн. Оон хачин хачин л... тиймээ өмд энэ тэр л юм байна. Чи яахын ...

Хүүхэн утсаар ярих хооронд манай хоёр тун чухал асуудлаа шийдүүлэх гэж буй мэт хүүхний ам руу ангайн сууж байлаа. Төдөлгүй хүүхэн шийдвэр гаргав бололтой “ Заза та хоёр юу ч болсон буучих л даа. Машинаа явуулчихгүй юу” гэлээ.

Өндөр нь цүнхээ хичээгүйлэн тэвэрсээр эхлээд буулаа. Нөгөөдөх нь үлдэж хармайгаа ухан таван мянган төгрөг гаргаж нэг харснаа “ах нэг ноосон өмд авчих юм уу гэлээ“ ... Би “өө төвөг төвөг дүү. Ах нь наймаанд муу. Зүгээр наад мөнгөө л өгчих, тэгээд болоо ” гэж гүрийлээ. Залуу мөнгөө нэлээн хоргодонгуй сарвайнгаа “энэ овоо муу жомбого юм аа тэ. Энэ чинь бөөний үнээрээ 120 мянгын бараа байгаа шд” гэж аминчлан шивнээд бууж өнөөх буудал руу орлоо. Хөөрхий залуу бэлэн мөнгөгүй үлдээд, мөнгийг нь орхидог ч байж уу гэж нэг эргэлзсэн би жоохон бодсоноо ам долларын өсөлтөөс амьжиргааны хүндрэлд орсноо санаж задарсан юм хийж яваа хоёрыг өрөвдөхгүй байхаар шийдэж санаа шуудран хөдөллөө.

б

4.Сайдгүй байж болно. Ажлаа зүгээр хий

Сүхбаатар дүүргийн үүднээс нэлээн яарсан бололтой нэг хүүхэн ойртох бүр тонгойн тонгойн дохисоор намайг зогсоож чадлаа.

З- Ёооё ашгүй, та  нэг юм зогслоо. Хүйтрэхээр энэ таксинууд зожиг болчих юм аа. Ойр явахгүй ч гэх шиг. 100 айл орноо би. Тэнд нэг Төрийн банк байдаг шд. Тийшээ очьё.

Х- Нэлээн яаруу ажил гараа юу. Чамайг тун яарсан харагдахаар нь л авчихлаа. Ах нь уг нь нэг зорьсон ажилтай явсан юм.

З- Өө тиймүү. Яанаа. Ийшээ ойрхон юм чинь намайг банкин дээр хаячихаад явчихгүй юу тэ. Энэ төрийн яам гэдэг чинь хаашаа болчихсон юм бэ. Ёстой эзэнгүй гэдэг нь болчихож. Манай СӨХ-д нэг мөнгө шилжих ёстой тэр нь ордоггүй. Хаана буруудаад байгаа юм. Хэд хэд ирлээ. Бүртгүүлчихсэн байдаг. Тэгээд хөөгөөд яриад байсан банк эд нарын нэг нь л нэрийг нь зөрүүлж бичсэн юм шиг юм яриад байх юм. За би чинь түрүүн бөглөрч  тагларч явсаар байгаад яг 11 цаг 50минут гэхэд энд ирэв ээ. Тэгсэн харуул залуу “ эгчээ яг  цайны цаг болчлоо” гээд оруулсангүй. За зориод ирцэн хүн чинь яс нэг цаг хүлээлээ. Нэг цаг боллоо. Нөгөө шилэн хаалга нь онгойдоггүй ээ. “ Яг ажлын цаг боллоо миний дүү. Яагаад хүмүүс нь ирэхгүй байнаа” гэж би тэр харуулыг нь тулгаж асуугаад. “Одоо ирнээ эгчээ” гэсээр байгаад нэг гуч болж байхад нэг юм хэдэн хүүхэн нь ирж хаалга нь онгойлоо шд. Би чинь тэд нарыг нь орж ирэхэд нь харуултай нь цаг маг гэчихсэн хэг ёг гээд зогсож байсан. Тэгээд орсон чинь ёстой янзгүй. “Манайх наадахад чинь хамаагүй шд” гээд. “Танайхаас мөнгө нь шилжиж үү, хараад өгөөч л” гэж би гуйж байгаа байхгүй. Хэдхэн секундын ажил шд. Тэгсэн за байз гээд нэг ширээнээс нөгөө ширээ рүү хэсэж маяглаж маяглаж байж нэг юм компютертээ харсан болоод шилжчихсэн л байна шд. Банкин дээрээ очиж асуугаач гэж ширвээд зүгээр... Яршиг байна даа эд нар. Ямар хийдэггүй ажил хийлгэж байгаа биш. Төрийн мөнгө аятайхан гулгуулаад хүнтэй нэг харьцаатай байчихгүй. ... хүүхэн нэлээн бухимдсан бололтой тасралтгүй гомдлын багц яриа хөврүүлсээр нэг мэдэхэд бид хоёр 100 айлын уулзвараар гараад банкны үүдэнд ирчихсэн байлаа.

б

З- Заза ёстой хурдан явдаг ах байна. Май ахаа энэ 2000... зүгээр авчих авчих. Яарч явахад авч маваад ёстой тус боллоо.... гэж мөнгөө өгөөд цүнх саваа эмхлэх зуур “тэр яамны хүүхнүүд нээрээ яршиг л байна даа. Би ч бас залуу даа төрд ажил хийчихдэг аятайхан л хүүхэн гэгдэж явлаа. Эд нар шиг яравгар байгаагүй л дээ... Сайдгүй болоо л биз. Ажлаа зүгээр л хийх хэрэгтэй шд эд нар” гэж үргэлжүүлсээр буулаа. Цааш алхахдаа нэг юм аа мартсан мэт зог тусан үгүйлснээ араас нь хараалан зогссон над руу харж баяртай гэж гараараа нөхөрсөг дохиод цааш яаравчиллаа...

б

Их хотод маань ийнхүү сайн муу, эрээн бараан инээд хөөр, уур бухимдал хосолсон намрын синдром өнгөлж амьдрал буцалж байна даа. Гэхдээ энийг таксинд явсан үедээ л мэдрэх юм даа. Бас нэг сонин дуулагахад миний зарим тэмдэглэл Телевизийн нэвтрүүлэг болж гарч эхэлсэн байна. NBS  телевизээр Баасан гарагт 22:30 –аас бас хагас сайнд “Маргааш ням гараг” гэдэг амралтын нэвтрүүлгээр давтан гарч байгаа. Цаг зав гарвал үзэж сонирхоорой. Бас энэ нэвтрүүлэгтээ реклам сурталчилгаа олж чадвал түрээсэнд нэмэртэй л болох юм билээ. Үүгээр түр баяртай гэе дээ. Дараа сонин ихтэй эргэн уулзья, манайхаан... Хөгжил хөөртэй сайхан амраарай. амрай...

ба

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин
юм-үз:
хоовоон, хоовон гэгч бодьгал, хувьгал руу, хүн хүмүүн хэмээн биетэд халдаж дайрч давшилж шүүмжилсэн юм ерөөсөө байхгүй юм шүү. хүн хүмүүн гэгч бидний хэний маань ч явдал, хэрэгт илрэх явцыг шүүж тунгааснаа хэлцэж ярилцаж буй нүүр царай маань гэдгийг ухаарч сэхээрнэ биздээ. яагаад ч юмбэ, хүмүүс, - тэр тусмаа монголчууд бидний дийлэнх олонх-, бодьгалыг нь ч, хувьгалыг нь ч, хүмүүнийг нь ч, хүнийг нь ч биш бус, харин түүний явдал/акт/act/-ын нь, хэргийн нь/действие/action/-ийг явц хөдлөлийг шүүж тунгааж хэлцэж ярьж, ярилцаж, хөөрөлдөж буй гэдгийг ялгаж салгахаасаа урьтаад биетдээ тусгаж аваад түүндээ дөрөөлөөд бухимдаж цухалдаад бөөн холион бантанг хэн хэндээ учруулчихдагийн улмаасыг улбаалсандаа л сунжирсан зүйл ярьчихлаа, хэхэхэ.
2014-11-07
юм-үз:
тэнэгэр, мөчид л одоогоор, алдаа ташаа.
2014-11-07
юм-үз :
сайн уу, хоовоон? бие хаа чинь л дажгүй бол яамайдаа. нүүдэл суудал тань дууссан болвуу хэмээн бодож байна. хоовоон, надад санагдсан, өөрөөс чинь нилээд хэдэнтээ анзаарагдаж ажиглагдсан зүйлийг хэлэх гэсэн юм. хоовон минь, чи жолоо мушгиад амьжиргаа зуулгаа өөдлүүлж өсөж дэгжиж дээшилж мандах, налгар амарлин жаргалтай, тус дэмээр дутаж гачигдаж буй нэгэнд гар сарвайчихдаг байх гэхчлэн иэнэгэр амьдралыг л хүсэж тэмүүлсэн маниусын л нэгэн хэмээн чамайг санадаг. өөрийнхөө эргэж олдохгүй цаг нарыг хугасалж хэрэг зориг хүсэл тэмүүлэлдээ дэм болох урсгал хэдэн цаас олчих санаатай ажил хийж яваа атлаа ийнхүү биет ханшаар олдож, олж буй мөнгөө зорчигчдоосоо авахгүй, авалгүй "өрөвдөөд" гэхийг тань, наад таксиныхаа түрээсийг хэрхэн төлж барах юм болдоо. энэ янзаараа бол цаг нараа улам л их алдаад түрээсийн хь хоног хугацаа хойшлогдож удаашрагдаад байх юм бишүү гэдгээ бодолхийлдэггүй юм болвуу хэмээн санагддаг. өөрөө жаахан ч атугай тэнхээтэй болчихож байгаад тус дэм эрэлхийлэгч нэгэндээ боломж бололцоо байгаа мөчдөө тус хүргэчихээд явж байвал зүгээр бишүү. маний хувьд, илүү гараад байх хир чадалдаа хүрэх хаа ч байсан юмбэ, хараахан болоогүй буй хэдий ч, "хүн хирээрээ, тэмээ тэнхээгээрээ"-ийнхээ хирээр 5-10 цаас сарвайчих хэмжээндээ дөхөж л явна. үүнээсээ гавиад гарах арай л болоогүй байна. өөрөөр хэлбэл, биетээр цаг нараа зориулаад жинтэй хувь тус дэм болъё гэвч энэ бүхэн минь маньдаа зориулагдахаас өөр аргагүй л байхын цаг нар үе мөчид лдллгллр хөдөлж явж байна гэхүүдээ. энэ маань гагц маньд бус, хоовон минь чамд ч, хөөрч ярилцацгаадаг та бүхэнд минь ч мөн адил буй бий байгаа болвуу гэж төрдөг, бодогддог, санагддаг. хоовон минь, би гээч этгээд ийн өгүүлж буй маань эндүү андуу, буруу ташаа, буруу зөрүү байж ч болзошгүй юм шүү. хэрэв өөрт чинь энэ бүхэн тийн санагдаж бодогдож төрвөл өршөөгөөрэй. за ингээд, дараагийн 5 дахь-д, -манай эндхээр бол маргааш гэсэн үг,, чамаар ороод гардгаараа бас л шурдхийгээд гарнаа, хэхэхэ.
2014-11-07
юм-үз:
сайн байцгаана уу, та бүхэн? хоовонгоороо ч нэг шурдхийгээд ороод гарах нь ч гарсаан. үнэндээ, зав зай бага, намрын налгар өдрүүдийн сүүлийг асгаж цалгиад алдчихгүй санаатай амжуулаад хэдэн зүйлийг хөдөлж хөдөлмөрлөөд болгочих санаа бодолдоо хөтлөгдөөд. за тэгээд бүтээчих юмсан гэсэн ажлаа 98%-ийн нь ард ч гарсаан. 10 сарын дундуураас эхлээд бут, бургас, мод, намрын цэцгүүдийн ханш 75%-иар буудаг юм; энэ үеэр хэдэн цаасаа хэмнээд авмаар санаатай байсан бут бургасаа аваад, тэдгээрээ ургуулах гэсэн газартаа суулгаж тарих гээд, хэхэхэ, нэг иймэрхүү л байлаа. одоогоор 2 бургас үлдчихээд байж байна. нэг нь урьдны тарьсан сарнайн бутаа шилжүүлж түүнийхээ оронд суулгах юм. сарнайгаа хөрснөөс нь салгаж чаддаггүй ээ, үндэс нь хөрсөндөө лавшраад ургачихсан болохоор маний махан биеийн чадал гэж ерөөсөө байдаггүй этгээдийнхээ улмаас салгаж дийлдэггүй ээ, тэгээд яахавдээ, ханийнхаа цаг нарыг харзнаад байж байна. нөгөө нэгийг нь суулгасан хэсэг минь байршлыг нь өөрчлөхөөс аргагүй болчихоод буй ч өнөө маргаашдаа гадаа жаал хүйтэн байгаагаас гэр дотроо хийх ажил төрлөө аядуулсан шигээ байж байна. ямартаа ч, хөрсөндөө хүйтэрч газар хөлдөхөөс өмнө суулгаж амжинаа. хүйтэрснийх гэр орноо цэвэрлээд авчих санаатай.
2014-11-07
zulaa:
xoovon axdaa ajiliin amjilt xusey yamar xurts goe sedev bna bee xoeulaa evgui sanagdav
2014-11-02
otgonbayas.:
yooy,sainu?hoowoon!odor bur l sait ruu orloo,ih huleelee.ashguide.nuudel suudal hiij ydarwu? yum uz ene ter yasan yum bol unshij amjaagui bga yum bolowu!hoowondo amjilt. ter baraagar tuldag 2 arai bi*e...
2014-11-01
бимаа:
сайн байна уу хоовон болон уншигчдаа, нүүдэл суудал бие хаа дажгүй юу, за тэр ууж иддэг улаан хоолой урдуур унждаг улаан хоолойнуудын талаар эр хүний санал нэг байнаа ккк - эбола боов шоовоор халдах халдахгүй нь их чухал болтой :-) за хүрэл эргэж ирсэн нь сайхан байсан, хэзээ энүүгээр орж ирэхийн болдоо
2014-11-01
bi bi:
байсан юмуу .кккк
2014-10-31
ttgg:
eooe.byr tag alga bolood...zygeer.xandiv tsugluulax shaxlaashdee.ashgyi zygeer bna.amjilt xysie.
2014-10-31
zocin:
za asztai uidaa.hoobongoo hyleegeedl syydag bolsondoo,sonin saihan um ih biczeerei,amjilt hysii,
2014-10-31
sainuu:
sainuu hoovon mini za ingeed ajildaa odoo ordoo te ih hugjiltei bichleg blaa bas ih deeguur orloo shuu bi daraa tyhtai bichie
2014-10-31
er hun...:
за сайн уу их хотын амьдарлын эрээн барааны элдэв хачиргүй сайхан оруулсан байна шүү... залуучууд минь дээ эр хүн идэж уудаг улаан хоолой унжиж явдаг улаан хоолой 2-соо нэг болдог гэдгийг их л сайн ухаармаар юм даа. улаанбаатарт ингэж ч амьдрах гэж заримдаа бачуурах юм даа... заавал хүүхэн шуухан авч болдоггүй бороо баясгах хэрэгтэй ч юмуу даа уул нь өөр арга бишгүй л байгаа даа кэкэ ... төрийн байгууллага ч бас аймаар шүү миний хувьд хоорондын уялдаа холбоо бараг байдаггүй болохоор ингэдэг байхоо цаана чинь мэдээлэл технологийн салбар гүйцэгдэхээ больж байна шүү залуусаа.хоовон их ч удлаа шүү сүүлдээ бүр тэсэхээ байгаад 103-луу орж бичлээшдээ,,, нээрээ хүүхэд том болох хөөрхөн юмаа эхнэр бид 2 нилээн дээр жаахан маргалдваа нэг нэгээ үгээр дийлэх гэж хэн хэнийхэн үг хэл хурцдаад дуу хоолой өндөрсөөд нүүр царай чинэрээд 2 өөр өрөөнд ороод хаалга тас тас ... гэтэл том охин ээж дээрээ нөгөө 2 жижиг нь над дээр орж ирээд шууд тулган шаардах бичиг амаараа барьж байна шүү ээжтэй сайндчих ааваа ... бид нар хүүхэлдэйн киногоо үзэхээ болилоо гэнэ шүү кэккэ хөөрхөн бид 2-н хэрүүлээс болж тэд нар маш том юмнаасаа татгалзахад хүрч байна шүү ... шууд инээд хүрээд хэрүүлийг мартаа гэж кэкэ...
2014-10-31
husel:
sain uu hoovon ajil amidralaa zohizuulsan bol yamai daa ih huleelee shuu ntv-geer uzeegui yum bna uznee
2014-10-31
38-tai aav:
ehniih bolchvuu daaa , lag fan bndaaa bi hahha
2014-10-31