П.Туул: Яаж маркетинг хийдэг вэ гэдгийг харуулна

img

Дэлхийн хэмжээний маркетинг, зар сурталчилгааны агентлагийн салбар “Y&R Mongolia” компани өчигдөр албан ёсны нээлтээ хийсэн юм.  Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг WPP группын салбар болсон тус компани манай улсад нээгдсэнээр Монгол Улсын маркетинг менежмэнтийн салбарт томоохон өөрчлөлт гарч байгаа аж. Энэ талаар “Y&R Mongolia” компанийн захирал П.Туулаас тодрууллаа.

a

-Юуны өмнө “Y&R Mongolia” компаний талаар танилцуулаач?

-Дэлхийд марктенгийн харилцааны чиглэлээр  ажилладаг компаниуд нэгдсэн WPP групп  гэж бий.  Мөн “Y&R Advertising” гээд зар сурталчилгааны зах зээл дээр  үйл ажиллагаа явуулдаг групп, маркетингийн судалгаа,  хэрэглэгчийн судалгааны зах зээл дээр тэргүүлэгч TNS группүүдийн нэгдэл “Y&R Mongolia” нэрээр монголд анхны олон улсын марктенгийн агентлагийн салбарыг нээлээ.

a

-Танай байгууллага монголд нээгдсэнээр маркетингийн салбарт ямар өөрчлөлт гарах вэ?

-Ер нь бол  марктенгийн зах  зээл, салбарт нэг шат ахисан арга хэмжээ болж байна. Жишээлбэл, монголд өмнө нь марктенгийн албадууд аливаа арга хэмжээг яаж хийх вэ гэж бодоод судалгаагаа өөрсдөө хийнэ. Дараа нь студи  продакшнийг авчирч үйл ажиллагаагаа  хийлгэдэг байсан. Харин дэлхийн стандарт яадаг вэ гэхээр маркетингийн албадууд стратегийн түвшиний төлөвлөлтүүдээ хийгээд яаж хүнд хүргэх вэ, ямар хүмүүст хүргэх вэ гэдэг асуудлыг марктенгийн агентлагууд хариуцаж, бодлогоо боловсруулсны дараа продакшнуудаар гүйцэтгүүлдэг. Монголын зах зээлийг харахад маш их мэдээллүүд байгаа ч нэгдсэн бодлого алга. Тиймээс марктенгийн бодлогын түвшинд монголын компаниуддаа давуу талыг олгосон ажлууд хийгдэх юм.

a

-WPP группынхээ талаар илүү дэлгэрэнгүй танилцуулаач?

-Толгой компани болох WPP групп нь дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг маретенгийн харилцааны чиглэлийн  медиа төлөвлөлөлт, маркетинг харилцаа, зар сурталчилгаа , маркетингийн судалгаа  зэрэг маркетингийн бүх төрлийн харилцаануудыг нэгтгэсэн групп. Энэ бол дэлхийн хамгийн том групп. Монголд үйл ажиллагаа явуулах гэж байгаа “Y&R Mongolia” компани бол зар сурталчилгааны чиглэлээр илүү ажиллана. “Y&R Advertising” групп гэхэд дэлхийн 92 оронд 181 салбартай. Тэрний  92 дахь орон нь Монгол Улс болж байна.

a

-Монголд зар сурталчлгааны салбар хэрхэн хөгжиж байгаа юм бол. Та бүхэн ямар болгохоор төлөвлөж байна?

-Одооны бидний ажиллах гол  зорилго бол маркетингийн салбарын алдагдаад байгаа цоорхойг нөхөх зорилготой. Студи продакшн, захиалагч хоорондоо хэрхэн яаж  холбоотой ажиллах вэ гэдэг  бодлогыг нь боловсруулах юм. Анх удаагаа олон улсын агентлаг орж ирж ажиллаж байгаа тул зөвхөн монголдоо  төдийгүй монголд байгаа брендүүдийг  өөрсдийн сүлжээгээр гадагшаа гаргах боломжийг ашиглан гаргах боломжтой. Жишээлбэл, дотооодын бараа бүтээгдэхүүнүүд гадаад зах зээл рүү гарч чаддаггүй.  Тэгвэл тэдгээр  компанийн бүтээгдэхүүнийг Y&R группын сүлжээг ашиглан ямар улсад бүтээгдэхүүнээ гаргах, тухайн бүтээгдэхүүн худалдаанд гарвал ямар ашигтай байна, яаж гаргах вэ, гаргах гэж байгаа улсын зах зээлийн багтаамж хэр байна, яаж гаргавал ашигтай байна гээд бүх талаар судалж гадаад зах зээлд гаргах бүрэн боломжтой гэсэн үг.

a

-Тэгвэл монголчууд  маркетингийн салбарын давуу талыг жинхэнэ утгаар нь мэдэрч эхлэх юм байна тийм үү?

-Тийм. Жинхэнэ утгаар нь цогцтойгоор, зөв бодлогот ойгоор яаж маркетинг хийдэг вэ гэдгийг харуулна.

a

-Боловсон хүчний хангалт хэр байгаа вэ. Та бүхний ажлын онцлог, ажлын арга барилаас шалтгаалаад цалин хөлс харьцангүй өндөр үнэлэгдэх болов уу?

-Манай компанийн боловсон хүчний хувьд Англи, Америк, Австрали, Сингапур, Малайзид суралцсан шижигнэсэн 40 залуу бий. Мэдээж монголдоо боловсрол эзэмшсэн залуучууд ч бий. Монгол ахуйгаа мэдэхгүй байж монголд зар сурталчилгаа маркетинг хийнэ гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор гадаад боловсролтой  ч монгол ахуйгаа мэдэж байж эх орныхоо зах ээлд амжиллтай ажиллах болов уу гэж бодож байна. Цалингийн хувьд хэр их ажмилттай ажиллах  вэ гэсэн бидний хичээл зүтгэлээс л хамаарна даа.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

moogii:
hiij chdaj bgaag n nvdeeree haraagv bj bvv shvvmjil mongold tsoo shine marketing ybagdaj ehelj bn oorsdoo hiij chadkv bj neeg ih hvn shvvmjilsen uls l baihiin ene baiguullaga yu hiiseniig ta nar medkv ldee olon ulsiin olon vil ajillagaan deer mongol ulsiig toloolj nvvr bardam hiij chadsan hamt olon ym.
2015-01-11
cccc:
hetruulegtei *jee
2015-01-07
гоё юмөө ккк:
анх аригу гарч ирээд иймэрхүү юм ярьж л байсан одоо сураг нь ч алга.иймэрхүү бардам ам, шалдан гуянууд зөндөө ш дээ.жилийн өмнө нэг маркетингийн гадаад компани орж ирээд ална гээд л байсан.одоо сураггүй.салбараа мэдэхгүй үлээнэ, учраа олохгүй ярина.өөрийн гэсэн онцлогтой, хэрэглэгчийн судалгааны арга барилтай өчнөөн компани байнашд.ер маркетингийн хичээл дээр анх заадаг юм бол- маркетингийн компани олон нийтэд хэзээ ч өөрийгөө рекламдаж болохгүй- гэж заадаг байж билээ.дээр нь энэ салбар луу гаднаас өчнөөн компани орж ирэх гээд хэлдэг ганц үг - дэндүү бага зах зээл гэдэг.ogilvy-ийн хонкгонк мэнэжер хүртэл ирчихээд яваад өгсөн ш дээ. нэг бол энэ хүүхэн зүгээр том компанийн сертификат л авч ирсэн байх.
2015-01-05
zochin:
saikhan yariltslaga boljee. ajliin amjilt husie
2014-11-04
zochin:
mongol hun shiniig sanaachilj heregjuulj bui mongol hun buree demjij ajillah heregtei. delxiitei xul niiluulen alhana gedeg ireedui hoich ued min l heregtei. tuul xemeex ene busguid amjilt husie. ene bol ehlel. zamiin nohodiin hutsahiig buu too
2014-11-04
tuuld:
ta nar urgelj shiniig sanaachlagch baidag. ene ercheeree tsaashdaa iluu ihiig buteegeerei. ajil hiij, yum buteej uzeegui humuus l hamgiin turuund buhumdaj hen ruu ch hamaagui asch baidag yum shuu. bitgii toogooroi. amjilt!
2014-11-03
baatar van-d:
tamiin togoonii ulger shig. ataarhaad uheh nee. ugaasaa uursduu shalihgui usan tolgoitnuud l hel amaa biluudej huniig eldveer helj bdag yum doo.
2014-11-03
zochin:
xiij buteex xusel ermelzleer duuren baigaa zaluuchuuddaa amjilt xusiye. biye biyeniigee demjij, talarxaj, xundelj baij bidnii niigem saixan uudrug bolox yum shuu. uudrug bai zaluuchuudaa.
2014-11-03
tsza:
amjilt husey dee
2014-11-03
zochin:
ter tuul-d geh nereer ym bichij busdiin hiij baigaa zuilsiig doosh ni hiij bgaa hun uuriiguu ymar archaagui bgaa gedgee sain tungaan bodooroi
2014-11-03
zochin:
er ni bol shinjleh uhaan gej yum bas bdag gedgiig martah yum heden ereen reklam, heden teneg asuult niiluulj bicheed marketing gej bodoj bgaa bol sorry. olon ulsyn turshlaga argachlal nevterch bgaa ni sonirholtoi bna
2014-10-31
zochin:
mongol marketing mongol uhaan chuhal
2014-10-31
зочин:
энэ хэтэрхий л бардам ярилцлага байх юм. эсвэл сэтгүүлч нь буулгахдаа хэтрүүлэгтэй буулгав уу? арай ч ингэж ярьж болохгүй байхаа. маркетинг хийдэг олон арван газруудтай, мэргэжлийн судлаачидтай ийм том салбарыг ингэж доромжилж болохгүй байхаа. дэндүү биеэ тоосон шинжтэй байна, хэрэв яг ингэж ярьсан бол
2014-10-31
зочин:
энэ хэтэрхий л бардам ярилцлага байх юм. эсвэл сэтгүүлч нь буулгахдаа хэтрүүлэгтэй буулгав уу? арай ч ингэж ярьж болохгүй байхаа. маркетинг хийдэг олон арван газруудтай, мэргэжлийн судлаачидтай ийм том салбарыг ингэж доромжилж болохгүй байхаа. дэндүү биеэ тоосон шинжтэй байна, хэрэв яг ингэж ярьсан бол
2014-10-31
kkkkk :
malnuuda uheruudee ene hun alt uhaj baigal suitgene geegui bna chadltai zaluusaar bag burduuleed ajil hiine gj bna ednii ajil niigemd horgui malnuudaa umbuuuuu baatarvan kkkk umbuuuu xaxaxa umbuuuu
2014-10-31
irgen:
mongolchuud oorsodoo marketingaa heneer ch zaalgahgui aihtar hiideg uls shuu dee
2014-10-31
иргэн :
та нар тийм сн юм бол оюутолгойн төсөл д хяналт тавиад маркетинг менежмент нь ингэж явах ёстой гд дэлхийн хэмжээнд юм ярьвал зүгээр бна , улс оронд хэрэгтэй юмаар, бас шудурга
2014-10-31