Аргентин үерт автжээ

img

Аргентины төв хэсэг аадар борооны улмаас үерт автсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Үерийн гамшигт Аргентины нийслэл Буэнос-Айрес өртөж, хоёр нисэх буудлын нислэгүүд цуцлагдаж, галт тэрэг, метро тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоосон байна. Нийслэл Буэнос-Айресээс 200 км-ийн зайтай орших Брагадо хотоос 100 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Тус хотод гурав хоног цахилгаан тасарч, нэг байшин нуржээ.

б

Мөн Лухан хотод үерийн усны түвшин нэмэгдсэн учир 2200 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер улсын сангаас 2.5 сая ам.доллар гаргаж, гамшигийн бүсэд илгээхээр болсон байна. Тус улсын цаг уурын албанаас мэдээлсэнээр “Хүчтэй аадар бороо ирэх сарын 7-ныг хүртэл орно” гэжээ. Өнгөрсөн жил аадар борооны улмаас Брагадо хотын 89 иргэн амиа алдаж, 100 гаруй байшин, барилга нурсан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ