Бэкхамын том хүү эмч болно
Хөлбөмбөгчин Дэвид Бэкхамын том хүү 15 настай Бруклин Бэкхам маргааш худалдаанд гарах “Man About Town” сэтгүүлийн хавтсыг чимж, сонирхолтой ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бруклин гэр бүл болон найз нөхөд, хобби, хайрын тухай дэлгэрэнгүй ярьсан байна.
б
Тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Бен Реардон “Бруклин аавтайгаа тун адилхан. Тэгэхдээ түүний яриа болон бодол санаа яг л ээж шигээ шийдэмгий юм” гэжээ. Бруклин “Хүмүүс намайг аав шиг хөлбөмбөгчин болох уу? гэж асуудаг. Хөлбөмбөг бол миний хобби. Би хоббигоо ажил, мэргэжил болгохыг хүсэхгүй байна. Ээж надаас чи ямар мэргэжилтэй болох вэ? гэж өдөр бүр асуудаг. Ээж ирээдүйн тухай ярих бүрд би зугтааж, сонсохгүйг хичээдэг. Үнэнийг хэлэхэд би эмч болохыг хүсдэг. Энэ тухай аавд хэлсэн. Азаар аав минь миний мэргэжлийг дэмжиж буйгаа хэлж, урам хайрласан. Одоохондоо ээжид хэлээгүй байгаа. Би Лондонгийн их сургуулийн коллежид орохоор суралцаж, гэрийн багш хөлсөлсөн” гэж хэлжээ.
ө
Түүнийг өнгөрсөн долоодугаар сараас хэвлэлүүд Холливуудын залуу уран бүтээлч, жүжигчин Члое Моретзтэй үерхдэг хэмээн мэдээлж байсан юм. Тэрбээр энэ тухайгаа “Члое Моретз надад таалагддаг. Харамсалтай нь тэр найз залуутай” хэмээн хариулжээ.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ