456 тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй оношлогоонд хамруулжээ

img

Орхон аймгийн Залуучуудын Холбооноос санаачлан “Аюулгүй жолоо” өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгуулжээ.  Энэ удаад “Авто мастер” төвтэй хамтран Орхон аймгийн иргэдийн тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах , улирлын үйлчилгээ, анхан шатны зөвлөгөө, мэдэгдэхүүнийг эзэмшүүлэхэд тус дөхөм болох , улмаар техникийн бэлэн бус байдлаас шалтгаалсан зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уг үйл ажиллагааг явуулсан байна. Энэхүү үнэ төлбөргүй  үзлэг оношлогоонд  давхардсан тоогоор 456 тээврийн хэрэгсэл хамрагдсан бөгөөд цаашид энэхүү үйл ажиллагааг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, цар хүрээг улам өргөжүүлэхийг зорьж  байгаа гэнэ.ө

ө

Энэхүү арга хэмжээнд комьпютер оношлогоо,  явах ангийн үзлэг,  Генераторийн ажиллагааг шалгах, хөргөх шингэний хөлдөх температурыг тодорхойлох,  тос тослох материал, дугуй ашиглалтын заавар зөвлөгөө, очлуур болон асаалтын системийн ажиллагааг шалгах үндсэн төлөвлөгөөний дагуу ажилласан байна. Түүнчлэн өдөрлөгт оролцсон  жолооч  нар тээврийн хэрэгслийн аюулгүй ажиллагаагаа ханган зорчиход тээврийн хэрэгслийнхээ явах эд ангийг болон бусад оношлогоог барьцтай, өөрсдийн сэтгэлд хүртэл оношлуулж, цаашид юу хийлгэх ёстойгоо мэдэж авахын зэрэгцээ тос тослох материал, дугуйн ашиглалтын заавар зөвлөгөөг авснаар эдийн засгийн болон тээврийн хэрэгслийн эд ангид ашиг тустай байх талаар мэдлэгтэй болжээ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ