Хордлого авсан гурван хүүхдийн бие хүндэвтэр байна

img

 

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн хүүхдүүд хоолны хордлого авсан ба энэ сарын 29-ний 23:00 цагийн байдлаар хордлого авсан хүүхдийн тоо 39 болсон бөгөөд биеийн байдал хүнд, хүндэвтэр байгаа тухай МХЕГ-аас өчигдөр  мэдээлсэн. Тэгвэл хордлого авсан хүүхдийн тоо 52 болсон ба тэдний гурвынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ө

Хүүхдүүдэд халуурах, бөөлжих, гүйлгэх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байгаа ба сумын эмнэлэг, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын төлөөлөл бүхий Онцгой комисс шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж буй юм байна. Аймгийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний бүтээгдэхүүний 45 сорьц, гадаад орчны 55 сорьц цуглуулан шинжилж байгаа аж.

б

Өнгөрөгч есдүгээр сард Өлгий сумын зургаадугаар сургуулийн дотуур байрны 99 хүүхэд хоолны хордлого авч байсан. Шинжилгээгээр хүүхдүүд ацетил бүлэг бүхий химийн органик нэгдэл агуулсан бодисонд хордсон нь Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдож байсан билээ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ulgiin huuhduud yagaad ih hordood baigaa ni shorvog aduunii mahan kaz ch biluu idej uschuud dotor erhten baihgui bolson shdee. tegeed odoo hevlel medeelel shuurhai bolson bolhoor hordood baina geed baidag. ter horiig ni boliulaagui tsagt hodood gedes uvdsuur baih bolno shuude.ter hordlogo ni haldvartai gedesnii uvchin bolj bu*d damjaad baigaa yum bishuu
2014-11-02