Эштон Катчер: Охин минь миний зүрх

img

Жүжигчин Эштон Катчер өчигдөр Америкийн “CBS сувгийн “The Talk” нэвтрүүлэгт оролцож, сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

б

-Ярилцлагынхаа эхэнд аав болсонд чинь баяр хүргэе?

-Баярлалаа. Хөөрхөн охиныг минь төрүүлсэн хонгорхон Мила Кунисдаа баярлалаа.

б

-Охиндоо яагаад Уайетт Эзабелле Катчер гэх нэрийг өгсөн юм?

-Милагийн эмээг Уайетт Эзабелле гэдэг байсан юм. Тэгээд л Милагийн гэр бүлд гэнэтийн бэлэг барихыг хүссэн.

ө

-Милагийн гэр бүлд охины тань нэр гэнэтийн бэлэг болсон уу?

-Мэдээж хэрэг. Ихэнх нь уйлсан. /Инээв/

ө

-Нэг зүйлийг асуумаар байна. Яагаад охиноо дөнгөж мэндэлсний маргааш нийтэд дэлгэсэн юм. Үнэндээ та хоёр охиныхоо зургийг аль нэг алдартай сэтгүүлд хамгийн багадаа 100 мянган ам.доллароор зарах боломжтой байсан шүү дээ?

-Мила Кунисыг амаржихаас сарын өмнөөс л сэтгүүлүүд захиалга өгч байсан. Тэр үеэс л миний уур хүрч, хэвлэлийнхэнээс гэр бүлээ хамгаалахыг хүссэн юм. Хэрвээ охиныхоо зургийг нууцалж, сэтгүүлүүдэд зараагүй бол гэрэл зурагчид гэрийн минь үүднээс салахүй бидэнд төвөг учруулах байсан. Тиймээс л хөгжилтэй аргаар шинэ хүнээ найз нөхөд, олон нийтэд танилцуулсан. Хүмүүс мартаагүй байх. Би охиныхоо зургийг нэг өдөр мэндэлсэн найман охины зурагтай зэрэгцүүлээд “Эштон Катчерын охин аль вэ” гэж бичээд л твиттертээ байршуулсан. Мила бид хоёрт охиныхоо зургаар мөнгө олох таалагдаагүй учир дээрх аргыг хэрэглэсэн. Охин минь том болоод аавынхаа тэнэг гэмээр үйлдэлд баярлах болно.

ө

ө

-Гэр бүлээ хэвлэлийнхэнээс хамгаалахаас илүү зүгээр л хөгжилдөхийг хүссэн бус уу?

-Ер нь тэгэж бодож болно шүү. Би бусад уран бүтээлчдийг дурайхыг хүсээгүй.

а

-Таны дээрх үйлдэл онцгой байсныг хэлэх нь зүйтэй байх?

-Баярлалаа.

ө

-Хэвлэлүүдээр “Эштон Катчер охинтой боллоо” гэх мэдээлэл цацагдсаны дараа таны экс эхнэр, жүжигчин Деми Мур хүртэл баяр хүргэж, жиргэсэн. Тэр үед таньд ямар байсан вэ?

-Өнөөдөр охиноос минь өөр сэдвээр ярилцахгүй юм уу. Уран бүтээлч хүнийг нэвтрүүлэгтээ урьсан мөртлөө, охины минь талаар асуугаад байх юм.

-Та уран бүтээлчийн хувиар зөндөө л ярилцлага өгч байсан. Харин аавын хувиар ганц ч хэвлэлд ярилцлага өгөөгүй гэдэгт итгэлтэй байна. Та олон жил жүжигчин Эштон Катчер байсан. Харин ганцхан сарын өмнө аав Эштон Катчер болсон. Үзэгчид киноны тухай ярьж буй Эштон Катчерийн ярилцлагаас илүү залуу аав Эштон Катчерийн ярилцлагыг илүү сонирхох байх?

-Ойлгомжтой. Түрүүн юу гэж асуулаа. Аан. Деми Мурын тухай асуусан байхаа. Охин минь хорвоод мэндлээд хоёр цагийн дараа би твиттертээ өөрийгөө аав боллоо гэж жиргэсэн. Тэр жиргээний дараа Деми Мур надад баяр хүргэж жиргэсэн харагдсан. Би “Гайхалтай. Мила хонгор минь хар даа. Деми Мур надад баяр хүргэж жиргэсэн байна” гээд л дуу алдсан. “Залуухан, халуухан аав Эштон Катчерт аав болсонд чинь  баяр хүргэе” гэх Демигийн жиргээ бид гуравт жинхэнэ гэнэтийн бэлэг болсон.

а

ө

-Мила охиноо хөхөөрөө хооллож байгаа юу эсвэл?

-Өөрөөс нь асуух хэрэгтэй байх. /Инээв/

ө

-Анхныхаа хүүхдийг өлгийдөж авсан залуухан аавуудын ихэнх нь уйлдаг. Би хүртэл 1990 онд охиноо төрөх үед уйлсан. Охин минь уйлаад, би уйлаад л. Эхнэр минь сүүлдээ “Одоо болиоч. Чихэнд чийртэй байна” гэж хэлсэн?

-Охиноо төрөх үед би уйлаагүй. Тэр үед Мила их гайхсан. “Чи аав болсондоо баярлахгүй байна уу” гээд шалгаасан. Харин маргааш өдөр нь охиндоо нэр өгөх өдөр би уйлсан. Тэгсэн чинь Мила “Чи үнэн сэтгэлээсээ уйлж байна уу” гээд л хоргоосон. /Инээв/ Охин минь миний зүрх. Миний үргэлжлэлийг төрүүлсэн үзэсгэлэнт Мила Кунист баярлалаа.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
кучер гэдэг юм гэж хичнээн хэлэх юм бэ
2014-10-31