Хайди Клум “UNICEF”-ээс шагнуулав

img

Загвар өмсөгч, 41 настай Хайди Клум өчигдөр Бостон хотноо зохион байгууллагдсан “UNICEF Children's Champion” шагнал гардуулах ёслолд оролцож, шагнал хүртсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн сард Суданд айлчилж, тус улсын гурван асрамжийн газарт 200 мянган ам.долларын хандив өргөсөн билээ. Дээрх буяны үйлсийг нь өндрөөр үнэлж, НҮБ-ын Хүүхдийн сан буюу “UNICEF”-ээс “Сайн үйлстэн” хэмээх шагналаар шагнажээ.

ө

Хайди твиттертээ “Энэ шагналыг өгсөн “UNICEF”-ийн хамт олонд баярлалаа. Урам хайрласан олон мянган хүүхдүүдэд баярлалаа” гэж жиргэсэн байна.  Өнгөрсөн жил тус шагналаар жүжигчин Анжелина Жоли шагнуулж байжээ.

ы

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ