Женнифер Энистон сүйгээ цуцалжээ
Холливуудын нэрт жүжигчин Женнифер Энистон сүйт залуу Жастин Теругээсээ салсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Америкийн хэвлэлүүдийн бичиж буйгаар “Жүжигчин бүсгүй Канадад зураг авалттай байхад сүйт залуу нь өөр бүсгүйд байшин бэлэглэсэн аж. Дээрх явдлыг Энистон мэдсэнийхээ дараа сүйгээ цуцалсан” гэж бичжээ.
1
Энэхүү мэдээллийг жүжигчний дотны найз, “CNN” агентлагийн сэтгүүлч Эдвард Лохас баталж, твиттертээ “Энистон хонгор минь юу болов оо. Сүйгээ цуцалсан чинь үнэн гэж үү” гэж жиргэжээ. Тэгэхдээ сэтгүүлч залуу дээрх жиргээгээ 12 минутын дараа устгасан гэж “TMZ” сайт бичсэн байна.
Хосууд өнгөрсөн 2012 оноос болзож эхэлсэн бөгөөд дөрвөн сарын өмнө сүй тавьцгаасан юм. Тэд Нью Йорк хотод байрлалттай 7.8 сая ам.долларын үнэтэй тансаг харшид өнгөрсөн жилээс хамтдаа амьдарч эхэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ