Украины зүүн хязгаарт сонгууль эхэллээ
Өнгөрсөн тавдугаар сараас хойш салан тусгаарлагчдын хяналтад буй Украины зүүн хязгаарын Донецк, Луганск мужид орон нутгийн сонгууль албан ёсоор эхэлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Бүгд найрамдах Донецк” улсын тэргүүн хэмээх Денис Пушилин “Иргэдийн саналыг авахаар 1500 гаруй санал авах байрыг бэлдэж, халдлага гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс зэвсэгт дайчдыг хамгаалтад гаргасан” гэсэн байна. Мужийн удирдлагууд Крым шиг Оросын бүрэлдэхүүнд элсэхийг хүсч байгаа ч Порошенко эрс татгалзаж байгаа.
1
Ерөнхийлөгч Порошенко дээрх орон нутгийн сонгуулийг хууль бус хэмээн мэдэгдэж, сонгуулийн дүн салан тусгаарлагчдын талд гарсан ч Донецк, Луганск мужийг Крым шиг Орос улсад алдахгүй гэжээ. Тэрбээр “Энэ сонгууль хууль бус. Хүч хэрэглээд ч хамаагүй салан тусгаарлагчдаас эх газраа эргүүлэн авах болно. Крымийг бид алдсан. Харин Донецк, Луганск мужийг хэзээ ч алдахгүй” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Украинд парламентын сонгууль явагдсан ч дээрх мужийн 3.4 сая иргэн саналаа өгч чадаагүй юм. Түүхэндээ анх удаагаа Украины парламентын сонгуульд Донецк, Луганск мужийн иргэдээс гадна Крымийн 1.8 сая иргэн оролцоогүй билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ