Перри “Hello Kitty”-г шивүүлжээ
Дуучин Кейти Перри өөрийн инстаграмдаа шинэ шивээсийнхээ зургийг нийтэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр сүнсний баярын өмнөх өдөр баруун гарынхаа дунд хуруун дээрээ өсвөр насны охидын шүтээн гэгддэг “Hello Kitty”-г шивүүлжээ.
1
Кейти шинэ шивээснийхээ дор “Гоё шивээс байгаа биз. Надад таалагдаж байна. Фэнүүддээ “Halloween” буюу сүнсний баярын мэнд хүргэе” гэж бичжээ. Дуучин бүсгүй шивээснийхээ зургийг твиттертээ байршуулсаны дараа олон мянган фэн нь дургүйцлээ илэрхийлсэн байна. “Дуучин бүсгүйн ихэнх фэн нь өсвөр насны охид байдаг. Түүний шинэ шивээс фэнүүдээ үл хүндэтгэсэн явдал” гэх зэргээр буруутгажээ. Тэгэхдээ дуучин шивээсээ арилгахгүй гэдгээ мэдэгдэж, “Онцгүй сэтгэгдэл үлдээсэн бол уучлаарай” гэж жиргэсэн байна.
\
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ