Хэт даврагчид 20 охин хулгайлжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Туркийн хил орчимд байршиж буй Сирийн дүрвэгсдийн 9-13 насны 20 охиныг хулгайлсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү мэдээллийг Иракийн Ерөнхий сайд Хайдар аль-Абади баталжээ. Тэрбээр “Хэт даврагчид өчигдөр өсвөр насны охидыг хулгайлсан. Хулгайлагдсан охид Сири улсын иргэд. Хэт даврагчид хил орчимд халдлага үйлдэхдээ хоёр хүний аминд хүрч, 11 хүнийг гэмтээсэн. Тэд өнгөрсөн долоо хоногт Багдад хотноо дараалласан халдлага үйлдэж, 102 хүний аминд хүрсэн” гэж хэлжээ.
1
Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад курдуудын Кобане хотоос 120 км-ийн цаана байрлаж буй хэт даврагчдын хуаран руу, хулгайлагдсан охидын тоогоор 20 удаа гал нээх тушаал өгсөн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ