“Талибан” бүлэглэл халдлага үйлджээ

img

Пакистаны хил орчимд гэмт этгээдүүд халдлага үйлдэж, олон хүний аминд хүрсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагын үеэр Энэтхэгийн хил орчимд хамгаалалтад гарч байсан 50 орчим хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархтсан байна. Гэмт этгээдүүд Пакистан, Энэтхэгийн хилийн ойролцоо байрлах “Уагах” боомтод халдлага зохион байгуулжээ.

1

Энэтхэгийн талаас мэдээлсэнээр “Энэхүү халдлагыг Пакистаны хэт даврагч “Талибан” бүлэглэл үйлдсэн” гэв. Дээрх халдлагын дараа тус бүлэглэлийн нэг дайчин Пакистаны “Жундуллах” хилийн боомтод амиа золиослож, 15 хүний аминд хүрчээ. Энэхүү халдлагын дараа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди орон даяар гашуудал зарлаж, Засгийн газрын ордны өмнөх төрийн далбааг хагас бөхийлгөжээ. Өнгөрсөн наймдугаар сард “Талибан” бүлэглэл Энэтхэгийн хил орчимд халдлага үйлдэж, 22 хүний аминд хүрч байжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

77777777777777777777:
777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777777
2014-11-03