Твиттер сүлжээг сэргээхийг шаардав

img

Туркийн их, дээд сургуулийн оюутнууд Истанбул хотноо тайван жагсаал зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Оюутнууд өнгөрсөн оны аравдугаар сард хаагдсан твиттер сүлжээг нээхийг хүсч, Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдагоныг амлалтаа биелүүлэхийг шаардсан байна. Эрдагон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр оюутнууд жагсаал, цуглаан зохион байгуулахгүй, удирдлагуудынхаа үгэнд сайн орвол твиттер, инстаграмийг нээлттэй болгоно хэмээн амлаж байсан юм.

1

Ерөнхийлөгч дээрх жагсаалын дараа “Твиттерийн сүлжээг хаасан шалтгааныг ард түмэн минь мэдэж байгаа. Твиттерийн тусламжтай улсын нууцын зэрэглэлтэй материал нийтэд цацагдсан. Тиймээс хаасан. Өнөөдрийн байдлаар нээж, оюутнуудын шаардлагыг биелүүлэх боломжгүй байна. Яагаад гэвэл олон нийтийн сүлжээгээр дамжуулж, Иракийн хэт даврагчид өсвөр насны хүүхдүүдийг амиа золиослогч болохыг уриалан дуудаж буй” гэж “www.newsweek.com” сайтад ярьжээ.

Оюутнууд тайван жагсаал зохион байгуулсан учир цагдаагийнхныг нулимс асгаруулагч, цахилгаан бороохой, даралттай ус зэргийг ашиглахыг Эрдагон хоригложээ. Тэрбээр “Та бүхэнд итгэж байна. Миний сонголтыг дэмжээрэй” гэсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ