Францад үймээн дэгдэв

img

Францын Мирпуа-сюр Тарн хотноо өнгөрсөн сарын 26-нд Нант хотын Тулун голыг хааж далан босгохыг эсэргүүцэж, байгаль хамгаалагчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Цагдаагийнхан жагсаалыг тараахын тулд резинэн сум, нулимс асгаруулагч болон цахилгаан бороохой ашигласан аж. Жагсаалд оролцож байсан байгаль хамгаалагч 21 настай Реми Фрайссе суманд оногдож амиа алдсан билээ. Байгаль хамгаалагчид болон жагсагчид хүүгийн амийг нэхэж өчигдөр Францын хэд хэдэн хотод тайван жагсаал зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

1

Жагсаалын үеэр нүүрээ халхалсан 600 гаруй залуу хөндлөнгөөс түрэн орж, зам дагуух дэлгүүр, банк, машины зогсоолыг шатааж, 20 гаруй цагдаагийн биед хүнд гэмтэл учруулжээ. Нүүрээ халхалсан жагсагчид Парисын хоёр дүүрэгт цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Цагдаагийн газраас мэдээлсэнээр “Жагсагчид цагдаа нарын урдаас гар аргаар бэлдсэн тэсрэх бодис шидсэн. Тиймээс жагсагчдын эсрэг даралттай ус ашигласан. Мөн галт зэвсэг болон хориотой зэвсэг биедээ авч явсан 77 хүнийг баривчилсан” гэжээ. Жагсаалын үеэр 11 хүн хүндээр гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Ерөнхийлөгч Франсуа Олланд эсэргүүцлийн жагсаалын дараа зарим бүс нутагт хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, цагдаа нарыг жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг сануулжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ihenh ni haltaruud. hoid afrikaaas irsen zaluuchuud bgaa l daa.
2014-11-03