Канад, Иракт цохилт өгөв
Канадын Батлан хамгаалах яам Ирак, Сири улсад эрхээ тогтоохыг санаархаж буй хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг нэгдэж, агаараас цохилт өгч эхэлсэн тухай “Alarabiya.net” сайт мэдээллээ. Тус улсын Ерөнхий сайд Стивен Харпер мэдэгдэхээ “Канад улс Иракийг хэт даврагчдаас салгахын тулд цэргийн ажиллагаа явуулж эхэллээ. Энэ тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронд уламжилсан. Өнгөрсөн баасан гаригаас эхэлж, Канадын тусгай нисэх хүчин Иракт агаараас цохилт өгч эхэлсэн” гэжээ. Өнгөрсөн сарын 8-нд Канадын Ерөнхий сайд Иракт цохилт өгөхөө мэдэгдээд байсан ч тус улсын парламентын ордонд зэвсэгтэй этгээд халдлага үйлдсэний улмаас, дээрх ажиллагаагаа хэсэг хугацаанд хойшлуулаад байсан юм.
а
АНУ-ын Тагнуулын Ерөнхий газраас мэдээлсэнээр “Канадын тусгай хүчин өчигдөр 13.00-14.00 цагийн хооронд Иракийн нийслэл Багдадаас 58 км-ийн цаана байрлаж буй хэт даврагчдын хуаран руу 48 удаа агаараас цохилт өгсөн” гэсэн байна. Ийнхүү Иракийн хэт даврагчдын эсрэг Европын 11 орон, Арабын 10 орон, Азийн хоёр орон нэгдээд буй.
л
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ