Израилийн Дотоод хэргийн сайд огцров
Израилийн Дотоод хэргийн сайд Гидеон Саар албан тушаалаасаа огцрох өргөдлөө Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд хүлээлгэн өгсөн тухай “www.7kanal.co.il” мэдээллээ. Саар “Өнөөдөр би Дотоод хэргийн сайдын албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад мэдэгдэж, чөлөөлөгдөх хүсэлтээ хүлээлгэн өгсөн. Огцорч буй минь улс төр болон нам эвсэлтэй ямар ч холбоогүй. Миний бие гэр бүлдээ цаг гаргахыг хүссэн юм. Сүүлийн хэдэн сарын турш эхнэрийн минь бие тааруухан байгаа. Түүнийг асрах хэрэгтэй байна” хэмээн тайлбарлажээ. Сайдын эхнэр Раздел Саар өнгөрсөн есдүгээр сард тархины хагалгаанд орсон аж. Ерөнхий сайд түүний огцрох хүсэлтийг 72 цагийн дотор хэлэлцэж, нийтэд танилцуулахаар мэдэгдсэн байна. Тэрбээр “Саарын огцрох шалтгаан хэтэрхий хувиа хичээсэн санагдлаа” гэж хэлжээ.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ