ДЭМБ-аас бодит мэдээлэл хийв
ДЭМБ-ын ерөнхий захирал Маргарет Чан Баруун Африк болон Европын зарим оронд бүртгэгдсэн эбола вирусын тухай мэдээлэлд тайлбар хийсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр эболагийн халдвар авсан, амиа алдсан хүмүүсийн үнэн бодит мэдээллийг ДЭМБ-аас өөр эх сурвалжаас авахгүй байхыг олон улсад мэдэгдсэн байна.
ө
Маргарет Чан “Сүүлийн үед барууны гэлтгүй бүхий л хэвлэлүүдээр халдвар авсан хүмүүсийн тоо 15 мянгад хүрсэн. Мөн амиа алдсан хүмүүсийн тоо таван мянгад хүрсэн гэх зэргээр худал мэдээллийг нийтэд хүргэж, олон улсыг айдаст автуулж байна. Өнөөдрийн байдлаар эбола вирусээр Гвиней улсад 997 хүн, Либери улсад 2413 хүн, Сьерра-Леон улсад 1500, Нигери улсад найман хүн амиа алдсан. Эболагаар 13.567 хүн халдвар авч 4991 хүн амиа алдлаа. Мөн дээрх халдвараар АНУ-д 9, Испани 3, Герман 3, Норвеги 1, Франц 1, Их Британи 1, Мали улсад 1 хүн өвчилсөн” гэж хэлжээ. Тэрбээр төгсгөлд нь Сенегал болон Нигери улс эболагаас бүрэн салсан гэдгийг онцолжээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ