Салан тусгаарлагчид ялалт байгууллаа

img

Украины зүүн хязгаарын Донецк, Луганск мужуудад хяналтаа тогтоосон салан тусгаарлагчид өчигдөр орон нутгийн сонгууль  явуулсан билээ. Тэд Крымийн адил Оростой нэгдэх хүсэлтэй байгаа юм. Энэ удаагийн сонгуульд Донецк мужид “Бүгд Найрамдах Донецк ард улс”-ын хөдөлгөөний тэргүүн Александр Захарченко нийт сонгогчдын 81.11 хувийн саналаар ялалт байгуулсан бол Луганск мужид Игорь Плотницкий ялсан гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү сонгуулийг таван орны 30 гаруй ажиглагч ажиглажээ. Ажиглагчаар оролцсон Евро парламентын гишүүн Жак Люк “Украины зүүн хязгаарт болсон сонгууль нээлттэй, шударга боллоо. Сонголтоо хийсэн мужийн иргэдэд баяр хүргэе” гэж хэлжээ.

а

“Ерөнхийлөгч Петр Порошенко дээрх сонгуулийг хуулийн дагуу болсон  гэх мэтээр салан тусгаарлагчдыг дэмжсэн мэдэгдэл хийсэн дээрх орны ажиглагчдыг шүүмжилж улсдаа нэвтрэх дипломатын эрхийг нь хассан” гэж Ерөнхий сайд Арсений Яценюк хэлэв.  Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Донецк, Луганск мужид болсон сонгуулийг хуулийн дагуу, шударга болсон” гэж мэдэгджээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

men orgil:
hurdan uchira oloo
2014-11-03
ганаа:
баяр хүргэе. тусгаар тогтнолоо бид ч гэсэн санал асуулгаар олж авсан юм. цаашид киев руу давшиж газар нутгаа тэлэх хэрэгтэй
2014-11-03
зочин:
чамайг нэг хармаар байна. их л зөв царайтай луйварчин байх
2014-11-03
хөхөол:
жулык царайтай, луйварчин төрхтэй юмнууд л байна
2014-11-03