Ерөнхий сайд урьдчилсан байдлаар ялж явна

img

Румын улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн урдчилсан дүн гарлаа. Урдчилсан дүнгээр Ерөнхий сайд Виктор Понта ялалт байгуулжээ. Сонгуулийн хорооноос мэдээлсэнээр “Саналаа өгсөн иргэдийн 17 хувийг нь урдчилсан байдлаар тоолоход Социал демократ намын дарга, Ерөнхий сайд Виктор Понта 37.5 хувийн санал авч, ялалт байгууллаа. Харин дараах байранд Ардчилсан ёс намын дарга Клаус Иоханнис 30.3  хувийн санал авлаа” гэжээ.

1

Ажиглагчдын үзэж буйгаар “Сонгуулийн урдчилсан дүнгээр Виктор Понта тэргүүлж буй ч сонгуулийн ирц тун хангалтгүй байгаа. Энэ сарын 16-нд хоёр дахь шатны сонгууль явагдаж магадгүй” гэсэн байна. 20 сая хүн амтай тус улсад Ерөнхийлөгчийн албан үүрэг бэлгэдлийн шинж чанартай ч Ерөнхий сайд, шүүгч болон бусад чухал албан тушаалтнуудыг томилдог аж.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

666666666666666666 naimaa:
altan hueg gej bodlooshd
2014-11-03