Экс нөхөртөө зориулж дуулав

img

Дуучин Мэрайя Кэри өчигдөр Австрали улсад тоглолт хийсэн тухай “rollingout.com” мэдээллээ. Тэрбээр тоглолтынхоо үеэр экс нөхөр, хөтлөгч Ник Каннонд зориулж дуулсан байна. Кери “Намайг уучлаарай фэнүүд минь. Мөн зохион байгуулагчид, менежер, бүжигчдээсээ уучлалт гуймаар байна. Би тоглолтоо үргэлжлүүлж чадахгүй нь. Намайг уучлаарай” хэмээн хэлжээ. Дуучин бүсгүй ийнхүү хэлсэнийхээ дараа “Ник Каннон чи надаас явлаа гэж үү. Итгэж чадахгүй байна. Чи миний дэргэд байхгүйгээс болоод би дуулж чадахгүй байна. Сүүлчийн удаа чамайг бодож, дуулахыг минь зөвшөөрөөч” гэсэн байна.

1

Тэрбээр өнгөрсөн жил хуримынхаа ойд зориулж гаргасан “Love it” дуугаа дуулаад тайзнаас буужээ. “Дуусах цагаасаа 24 минутын өмнө дуучны хүсэлтээр тоглолт цуцлагдсан” гэж Австралийн хэвлэлүүд бичжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkkkkkkkkkkk:
eks gedeg chin sod
2014-11-03
usa1:
azuudad bi durgui gej helj baisan daa.
2014-11-03