Том, Миранда нар болзов
Холливуудын нэрт жүжигчин Том Круз сахиусан тэнгэр Миранда Керртэй болзож эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Лондон хотод болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Америкийн “TMZ” сайтад “Том болон Миранда нар гар гараасаа хөтлөлцөж, Лондонгийн гудамжаар зугаалсан. Тэд яг л хуримаа хийсэн хос шиг дотно харагдаж байсан” гэж бичжээ.
1
Жүжигчин залуу 2012 онд эхнэр Кейти Холмсоос салж, тусдаа амьдрах болсон юм. Тэрбээр өнгөрсөн жилээс өөрөөсөө 16 насаар дүү Назан Бонида гэх жүжигчин бүсгүйтэй үерхэж эхэлсэн билээ. Харин Миранда өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн нөхөр Орланда Блумаас тодорхойгүй шалтгаанаар салж, Австралийн тэрбумтан Жеймс Пакертай болзох болсон юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ